АНУ-ын Лас Вегас хотноо 2025.10.6-8-ны өдрүүдэд зохиогдож буй "Mr.Olympia Amateur-2025" тэмцээнд МБФХолбооны тамирчид амжилттай оролцож, нийт гурван алтан медаль хүртээд байна.
Тодруулбал тэмцээний бодибилдингийн 70 кг жинд 2017 оны “Дэлхийн аварга”, Монгол Улсын 10 удаагийн аварга, Арнолд классикын мөнгөн медальт, Должинсүрэнгийн Энх-Эрдэнэ эх орноо төлөөлөн оролцож Алтан медаль хүртсэн байна.