Энэ зун болох Европ-2024 буюу Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө хасагдах шатны С хэсэгт Гүрж, Грекийн шигшээ багуудын тоглолт боллоо. Гүржийн талбайд болсон тоглолтын эхний хагасын нэмэлт 3 дахь минутад Гүржийн тоглогч Лориа улаан хуудсаар торгуулж, нэг тоглогч дутуу үлдсэн хагасын өнгөрүүлсэн ч сайн хамгаалалтын дунд нэг ч гоол алдалгүй үндсэн цагийг тэнцээгээр өндөрлүүлэв. Улмаар пеналтийн цохилтоор тоглолтын ялагч шийдвэрлэхээр болсон байна.
Гүрж “Евро-2024” тэмцээнд оролцох эрхийн төлөө Грекийг торгуулийн цохилтоор хожиж түүхэн амжилт үзүүллээ
Ө
Өсөхбаяр
3 сарын 27
Тоглолтын гол баатраар Гүржийн багаас сэлгээгээр тоглосон Ника Квеквескири тодорсон ба хожлын торгуулийн цохилтыг Грекийн хаалганд оруулснаар 4:2 харьцаатайгаар ялалт байгуулав. Гүрж сүүлд 1996 онд Европын аварга шалгаруулах тэмцээнийг Англид зохион байгуулахад шалгарч байсан бол түүнээс хойш 28 жилийн дараа тус тэмцээнд оролцох эрхийг эх орондоо авчирсан түүхэн үйл явдал болсон байна. Гүржийн шигшээ баг энэ зун болох Евро-2024-т Турк, Португал, Чехийн шигшээ багуудтай F хэсэгт багтахаар болсон байна. Евро 2024 тэмцээний шигшээ тоглолт Германы Мюнхен хотын Allianz Arena-д зургаадугаар сарын 14-нд эхэлнэ. Харин шигшээ тоглолт Берлин хотын Олимпиа стадионд 7-р сарын 14-нд болох буюу нийт нэг сарын хугацаанд үргэлжлэх юм.