MSports logo
НИКОЛА ЙОКИЧ КОВИДЫН ПРОТОКОЛЫН УЛМААС НИКСИЙН ЭСРЭГ ТОГЛОЛТЫГ ӨНЖИХӨӨР БОЛЖЭЭ
  • А
    Админ

    11 сарын 17

  • НИКОЛА ЙОКИЧ КОВИДЫН ПРОТОКОЛЫН УЛМААС НИКСИЙН ЭСРЭГ ТОГЛОЛТЫГ ӨНЖИХӨӨР БОЛЖЭЭ

    Денвер Наггетс багийн зүгээс өчигдөр буюу лхагва гарагийн тоглогчдын гэмтлийн мэдүүлэгтээ Никола Йокич “NBA”-ын эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколд бүртгэгдсэн хэмээн мэдэгдсэн байна. Улмаар “Денвер Наггетс” багийн төвийн тоглогч Никола Йокич өнөөдрийн буюу Нью Йорк Никс багийн эсрэг хийх тоглолтыг өнжихөөр болжээ. Никола Йокичийн шинжилгээний хариу сөрөг гарвал “Денвер Наггетс” багийн дараачийн тоглолт болох “Даллас Маверикс” багийн талбайд зочлох тоглолтод оролцох боломжтой билээ. Өнөөдрийн тоглолтыг тус багийн холбогч Бонес Хаяланд мөн ковидын протоколын улмаас өнжиж байна. 

    Никола Йокичийн хувьд энэ улиралд 20.8 оноо, 9.5 самбар, 8.9 дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт дунджилж “Денвер Наггетс” баг 9 хожиж, 4 хожигдсон үзүүлэлттэй Өрнөд бүсийн хоёрдугаар байрт бичигдэж байгаа юм. Лигийн тоглогчдын хувьд энэ улирлаас, тогтмол шинжилгээ өгөх шаардлагагүй болсон ч, ковид вирусийн ямар нэгэн шинж тэмдэг илрэх, гэр бүл буюу ойрын хүрээллийн хүний шинжилгээний хариу эерэг гарвал заавал шинжилгээ өгч, протоколд бүртгүүлэх шаардлагатай. Мөн амны хаалтыг заавал өмсөх шаардлагагүй болж байгаа бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас халдвар тархах өндөр эрсдэлтэй гэж үзсэн газруудад амны хаалт хэрэглэхийг зөвлөж байгаа ажээ. Энэ улиралд “NBA”-ын хүрээнд нийт 10 тоглогч ковидын протоколд бүртгэгдээд байгаа юм.

     

    Э.Мандалбаяр