MSports logo
СОН ХЁН МИН ЛХАГВА ГАРАГТ КАТАРТ ГАЗАРДАЖ, ШИГШЭЭГИЙН БЭЛТГЭЛДЭЭ ХАМРАГДЛАА
  • А
    Админ

    11 сарын 16

  • СОН ХЁН МИН ЛХАГВА ГАРАГТ КАТАРТ ГАЗАРДАЖ, ШИГШЭЭГИЙН БЭЛТГЭЛДЭЭ ХАМРАГДЛАА

    Сон Хён Мин удахгүй болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч орны сүүлчийн Солонгос тоглогчоор Катарын нийслэлд газардсаны дараа лхагва гарагт Дохад Солонгосын шигшээ багийн хамтаар анхны бэлтгэлээ хийлээ. Тоттенхэм Хотспурын од тоглогч 11-р сарын 4-нд УЕФА Аваргуудын лигийн тоглолтын үеэр өрсөлдөгч багийн тоглогчтой мөргөлдсөний улмаас зүүн нүднийхээ орчимд гэмтэл авч, хугарлыг засах мэс засалд оржээ. Хэд хоногийн дараа Сон өөрийн олон нийтийн сүлжээгээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хамгаалалтын масктай тоглоход бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

    Ямар ч тамирчин нүүрээ хугалаад сар хүрэхгүй хугацаанд тэмцээндээ эргэн орох нь хэтэрхий эрсдэлтэй. Харин Солонгосын эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ багийн хайртай ахлагч Сон Хён Мин хөгжөөн дэмжигчдээ баярлуулж чадвал эрүүл мэндээ эрсдэлд оруулахад бэлэн байна гэжээ. Мөн тэрбээр Доха дахь Аль Эгла сургалтын төвд лхагва гаригт болсон бэлтгэл дээр "Зорро" маягийн хар нүүрстөрөгчийн маск өмссөн бөгөөд цамцныхаа дугаарыг зүүн талд цагаанаар бичсэн "7" гэж бичжээ. Бэлтгэлийн дараах хэвлэлийн бага хурал дээр Сон ихэнх хөлбөмбөг сонирхогчдын толгойд байгаа асуултад тодорхой хариулт өгөөгүй байна. Тэрбээр хэлэхдээ "Би эмч биш. Хэзээ тоглож чадахаа хэлэхэд хэцүү байна. Нөхцөл байдалд би чадах бүхнээ хийх болно. Гэхдээ яг одоо би тоглолт бүрт тоглоно гэж хэлэхэд хэцүү байна." гэжээ. Өмнөд Солонгосын шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний H хэсгийн эхний тоглолтоо 11-р сарын 24-нд Уругвайн эсрэг хийх болно.

    Н.Бэлгүүн