MSports logo
ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ДАШТ-Д МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА
  • А
    Админ

    11 сарын 14

  • ДЭЛХИЙН ТАЕКВОНДОГИЙН ДАШТ-Д МОНГОЛ УЛСЫН ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

    Таеквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Мексик улсын Гвадалахара хотод өнөөдөр эхлэж байна. Тус тэмцээнд Дэлхийн таеквондо холбооны 120 гишүүн улсын 700 гаруй тамирчин, эрэгтэй эмэгтэй тус бүр найман жинд, 16 багц медалийн төлөө өрсөлдөж, 570 орчим арын албаны ажилчид тэмцээний зохион байгуулалтад оролцож байгаа билээ. Харин Монгол Улсаас Гвадалахара хотруу, ахлах дасгалжуулагч Д.Лхагвадоржийн удирдлага дор, эрэгтэй гурван жин болох -63кг жинд ОУХМ Э.Буяншагай, -68кг жинд ОУХМ Ц.Баянбат, -80кг жинд А.Азбаяр нарыг илгээсэн юм. Монголын таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгч П.Батхүү, тус холбооны менежер Л.Түвшинжаргал нар шигшээ багийн ахлахаар томилогдож, шигшээ багийн хамт Дэлхийн аваргыг зорьсон байна. Мөн ДАШТ-ийг дэнслэхээр, олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар шүүгчдийн бүрэлдэхүүнд нэрлэгдсэн байна.

    Тэмцээний эхний өдөр эмэгтэй -57, эрэгтэй -80кг жингүүдээр эхэлж, манай шишээ багийн тамирчин А.Азбаяр тоглосон юм. А.Азбаяр 2019 оны Дэлхийн аварга, жингийнхээ чансааг тэргүүлэгч Испанийн тамирчин Алессио Симонег ялж, хүрэл медалийн төлөөх тоглолтод Иран улсын тамирчин Мехран Бархордарид ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Монгол улсаас тулалдах дараагийн тамирчин болох, -68кг жинд өрсөлдөж байгаа Ц.Баянбат, 16-аас 17-нд шилжих шөнө эхнийхээ тоглолтыг хийнэ. Монгол улсын шигшээ багийн тамирчин Ц.Баянбат эхний тойрогт, АНУ-ын тамирчин Харрис Халфанитай учраа таарсан байна. Харин эрэгтэйчүүдийн -63кг жинд оролцож байгаа Э.Буяншагай энэ сарын 18-наас 19-нд шилжих шөнө тоглолтоо хийх ба эхний тойрогт БНСУ-ын тамирчин Ким Тей Ёонтой учраа таарсан юм. Одоогоор Таеквондогийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын тамирчид медаль хүртэж байгаагүй бөгөөд хамгийн өндөр амжилт нь 2015 онд С.Янжинлхам, 2017 онд М.Түмэнбаяр нар шагналт тавдугаар байрт орж байв.

     

    Э.Мандалбаяр