MSports logo
МАНЮ: Сэр Жим Рэтклифф клубийн хувьцааны 25 хувийг худалдаж авахаар тохиролцов
  • Б
    Бэлгүүн

    12 сарын 25

  • МАНЮ: Сэр Жим Рэтклифф клубийн хувьцааны 25 хувийг худалдаж авахаар тохиролцов

    Их Британийн тэрбумтан Сэр Жим Рэтклифф Манчестер Юнайтедын 25 хувийг 1.3 тэрбум доллараар худалдаж авахаар болжээ. Түүний “Ineos” групп хөлбөмбөгийн үйл ажиллагааг хариуцах гэнэ. 71 настай тэрбээр клубын Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд хийх ирээдүйн хөрөнгө оруулалтад зориулж 300 сая доллар гаргахаар болж байна. Клубийн эзэд болох Глэйзерийн гэр бүл "стратегийн өөр хувилбаруудыг судлах" зорилгоор зарах бодолтой байгаагаа мэдэгдсэнээс хойш 13 сарын дараа албан ёсны мэдэгдэл гарчээ. Америк гэр бүл 2005 онд клубээ 790 сая фунтээр худалдаж авчээ. Олон нийтэд зарласан цорын ганц оролцогч Катарын банкир шейх Жассим бин Хамад Аль Тани 10-р сард клубын 100% худалдан авах саналаа цуцалжээ. Манчестер Юнайтед энэ улиралд талбай дээр тааруу байсан бөгөөд 2013 оноос хойш Премьер лигт түрүүлээгүй байна.

    МАНЮ: Сэр Жим Рэтклифф клубийн хувьцааны 25 хувийг худалдаж авахаар тохиролцов

    Манчестер хотод төрсөн Рэтклифф нь нефть химийн Ineos компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд "клубыг насан туршдаа дэмжигч" гэдгээ хэлсээр иржээ. Тэрбээр өнгөрсөн жил Челсиг худалдаж авах гэж оролдсон ч бүтэлгүйтсэн байна. Рэтклифф мэдэгдэлдээ: "Бид Ineos Sport группын өргөн хүрээний мэдлэг, туршлага, авъяас чадварыг авчирч, клубээ улам сайжруулахад туслахын зэрэгцээ Олд Траффордод ирээдүйн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх зорилготой санхүүжилтийг олгох болно.” гэжээ.