Энэ амралтын өдөр Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо холимог тулааны “MMA” холбооноос “Тооцоо хийх өдөр” нэртэй дэлхийн шилдэг тулаанчдын өрсөлдөөн өрнөж, ялагчид тодорлоо. Уг шоуны үеэр Жозеф Паркер хүнд жингийн тулаанд Деонтей Уайлдерыг гурван үе дараалан илүүрхэж, шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр (118-111, 118-110, 120-108) ялалт байгууллаа.
Деонтей Уайлдер өмнөх 43 ялалтынхаа 42-ыг нь нокаутаар авчирсан ба энэ удаад ч түүнийг өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялах байх хэмээн олон сэтгүүлч, сонирхогчид таамаглаж байв. Гэвч Жозеф Паркер гурван үе санаачилгатай байж, хүнд цохилтод орох эрсдэл гаргасангүй. Ихэнх хугацаанд давуу байдлыг өөртөө үүсгэж, тоглолтын турш хүчтэй довтолсоор гурван тойргийн дараа ялалт байгууллаа. Тулааны спортын аналист хийдэг “CompuBox”-ийн мэдээлснээр Жозеф Паркер 255 цохилтоос 89-ийг нь авсан бөгөөд үүний 60 нь хүчтэй цохилтоор ирсэн бол Уайлдер 204 цохилтоос 39-ийг нь авсан байна.