MSports logo
Сүмо бөхийн Хакүхо цом тэмцээн 11-р сарын 11-нд болно
  • Б
    Бэлгүүн

    11 сарын 6

  • Сүмо бөхийн Хакүхо цом тэмцээн 11-р сарын 11-нд болно

    Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит “Хакүхо цом” сүмо бөхийн тэмцээн 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдийг бие бялдрын өв тэгш, хүмүүжил, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, түүндээ тэмүүлсэн зорилготой болгон төлөвшүүлэх “Эрүүл Монгол хүүхэд”-ийн төлөө чиглэгдсэнээрээ онцлогтой. Тэмцээн 11-р сарын 11-ны бямба гарагт 09:00 цагаас Баянгол дүүргийн Биеийн тамир, спорт зааланд болно. Тус тэмцээнийг Хакүхо сан болон Их Шавь цогцолбор хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Тэмцээнд аймаг, нийслэлийн 10 жилийн дунд сургуулиудын 9 нас, 10 нас, 11 нас, 12 нас, 13-15 насны таван насны тамирчид өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл медалийн эздийг тодруулна. Хакүхо цом өсвөрийн тэмцээн ганцаарчилсан төрөлд хасагдах журмаар явагдана. Нас, насны ангилалд медальт байр эзэлсэн болон амжилттай барилдсан хүүхдүүдийг бэлтгэлд хамрагдуулж 2024 оны 2-р сард Япон улсын Токио хотод зохиогдох “Hakuho Cup” тэмцээнд оролцох 8 хүүхдийг сонгон шалгаруулах юм. Тэмцээний бүртгэл 11-р сарын 6-10-ний өдрүүдэд Их шавь цогцолборт 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байна.