Жадд Трамп Хятадад болж буй Олон улсын аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар тойрогт 12 настай Ван Шинжуныг ялжээ. Ингэснээр тэрбээр сүүлийн оролцож буй тэмцээнүүддээ 21 дэх тоглолтондоо дараалан яллаа. Дэлхийн чансааны гуравт бичигдэж буй Трамп БНХАУ-ын сонирхогчийн тамирчинг 6:0-ээр хожлоо. Тоглолт Тяньжин хотод болсон байна. Трамп Стивен Хендригийн дараа дөрвөн удаа дараалан түрүүлсэн хоёр дахь тоглогч болох зорилттой байна. Хятадад болж буй бильярдын олон улсын тэмцээнд залуу тамирчид цөөнгүй байгаа юм. Уэльсийн Лиам Дэвис Ван Шинжунаас хэдэн долоо хоногоор дүү байсан бөгөөд 2019 онд Шийт-Оут тэмцээнд оролцсон хамгийн залуу тоглогч болсон байна. Ж.Трамп Ухань, Англи, Умард Ирландын нээлттэй тэмцээнд түрүүлснийхэ дараа энэхүү Олон улсын аварга шалгаруулах тэмцээнд ирсэн бөгөөд 2019 онд хамгийн сүүлд энэ тэмцээн зохион байгуулагдахад аварга цолыг хамгаалж байсан юм. Тэрбээр 116, 109, 67, 89-ийн зөрүүгээр залуу өрсөлдөгчдөө өршөөлгүй буулган авчээ. 2010 оны арванхоёрдугаар сард төрсөн Ван 2019 оны дэлхийн аварга Трампын эсрэг тоглохоосоо өмнө Гон Ченжиг 6:5-аар ялжээ. Мөн түүнчлэн, Дэлхийн долоон удаагийн аварга Ронни О'Салливан нээлтийн фрэймийн хожигдлоо сэргээж, ахмад дайчин Кен Доэртиг 6:1-ээр буулган авчээ. Жон Хиггинс Дэвид Грейсийг 6:1-ээр хожсон бол одоогийн дэлхийн аварга Лука Бресел Даниэл Вормерслиг 6:2-оор хожсон байна.
Жадд Трамп 12 настай Ван Шинжуныг буулган авч, 21 тоглолт дараалан ялалт байгуулаад байна
Б
Бэлгүүн
11 сарын 6