БНХАУ-ын Тайваний боксчин Лин Ю-Тин нь 1995 оны арван хоёрдугаар сарын 13-нд төрсөн Нью Тайбэй хотод төржээ. Тэрбээр 2018 оны AIBA-гийн эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жинд алтан медаль, 2019 оны AIBA эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн аж.
Мөн 2023 оны 3-р сард Нью Дели хотод болсон боксын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр эрх баригчид зарим оролцогчдын хүйсийн талаар асуудал дэвшүүлж хэд хэдэн ДНК-ийн шинжилгээ хийлгэхийг шаардлага тавьж эцэст нь хоёр тамирчинг оролцох эрхийг нь хассан байна. Тухайн үед AIBA-гийн ерөнхийлөгч Омар Кремлев хэлэхдээ Халиф, Лин Ютин зэрэг тамирчид "XY хромосомтой" болохыг шинжилгээгээр нотлогдсон гэж мэдэгджээ. Тэрбээр мэдэгдэл хийх үедээ тамирчдыг хууран мэхэлж, эмэгтэй дүр эсгэж байгаад баригдсан гэж хэлж байсан байна.
Олон улсын олимпийн хорооны хэвлэлийн төлөөлөгч саяхан хэлэхдээ: "Парис-2024 боксын бүлгийн дүрэм журмын дагуу боксын тэмцээнд оролцох бүх тамирчид тэмцээний шалгуур, оролцох журам, түүнчлэн холбогдох эмнэлгийн бүх дүрэм журмыг дагаж мөрддөг гэдгийг онцлон анхааруулж хэлсэн байна.