MSports logo
Парис 2024: АНУ олимпын наадамд медаль хүртсэн тоогоор тэргүүлж эхэллээ
  • Н
    Нанва

    8 сарын 2

  • Парис 2024: АНУ олимпын наадамд медаль хүртсэн тоогоор тэргүүлж эхэллээ

    8 сарын 1-ний байдлаар АНУ Парис-2024 олимпын наадмаас 37 медаль (9 алт, 15 мөнгө, 13 хүрэл) авч нийт медаль хүртсэн тоогоор нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Харин удаах байранд Франц улс 27 медаль (8 алт, 11 мөнгө, 8 хүрэл) авч бичигдэж байгаа бол гуравдугаар байранд Хятад 24 медаль (11 алт, 15 мөнгө, 13 хүрэл) авсан тоогоор эрэмбэлэгдсэн байна.

    Нийт медаль авсан тоогоор АНУ тэргүүлж байгаа ч олимпын хамгийн нэр хүндтэй шагналт байр болох Алтан медаль хүртсэн тамирчны тоогоор Хятад улс тэргүүлж байна. Харин АНУ алт хүртсэн тоогоор 2-р байр, Франц улс 3-т тус тус эрэмбэлэгдсэн бол 4-т Австрали улс 5-т Япон улс оржээ.

    Их Британийн хувьд нийт медаль авсан тоогоор 4-т орсон ч алтан медаль хүртсэн тамирчны тоогоор 6-т эрэмбэлэгдэж байгаа юм.

    Харин манай улс тус жагсаалтын 41-т жагсаж нэг мөнгөн медаль хүртсэн амжилттайгаар оролцож байна.

    Бусад улсын жагсаалтыг харах бол энд дарж харна уу.

    Парис 2024: АНУ олимпын наадамд медаль хүртсэн тоогоор тэргүүлж эхэллээ