Өмнөд Африкын олиимпын хошой аварга Кастэр Семеня нь 1991 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн. Тэрээр Өмнөд Африкийн дунд зайн гүйлтийн тамирчин бөгөөд Олимпын хоёр алтан медальт, эмэгтэйчүүдийн 800 метрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга юм. Тэрбээр анх 2009 онд дэлхийн аваргаас алтан медаль хүртэж, 2016 оны олимп, 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 1500 метрийн зайд хүрэл медаль хүртэж байжээ. Олон хүмүүс түүнийг Өмнөд Африкийн хөнгөн атлетикийн билэг тэмдэг гэж нэрлэдэг байна. Семеня 2012 онд Лондонгийн эмэгтэйчүүдийн 800 метрийн гүйлтийн төрөлд, дөрвөн жилийн дараа Риогийн олимпын алтан медаль хүртсэн амжилтуудтай.
Эмэгтэй төрсөн боловч эрэгтэйлэг тамирчин, Олимпын хошой аварга Кастэр Сэмэня
8 сарын 2
Гэвч 2019 оны 5-р сард дэлхийн хөнгөн атлетикаас гаргасан шинэ журамд бэлгийн хөгжлийн зөрүүтэй эмэгтэй тамирчдыг тестостероны түвшинг зохиомлоор бууруулахаас бусад тохиолдолд дунд зайн гүйлтийн төрөлд оролцохоос сэргийлсэн байдаг аж. Семеня 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа түүнийг дааврын шинжилгээнд хамруулж, дараа жил нь тэмцээнд оролцох эрхийг нь олгож байжээ.
Тэрээр төрөхдөө умайтай эмэгтэй төрсөн боловч дотроо бүрэн гүйцээгүй эрэгтэй төмсөгтэй учраас түүнээс болж эрэгтэй даавар ихээр ялгардаг аж. Мөн түүнд сарын тэмдэг нь ирдэггүй байна. 2012, 2016 оны олимпын 800 метрт алт авсан ч хуульчид эрдэмтэд түүний хүйс болон аль ангилалд орох тал дээр хоёр хуваагдсан юм. Энэ асуудлаар хуулийн байж болох бүх шатаар Сэмэня явсан бөгөөд одоо ч энэ асуудал спортын Арбитрын шүүхээр хөөн хэлэлцэж яваа.
Сэмэня өөрийгөө “нэг төрлийн эмэгтэй хүн” гэж хэлсэн удаатай аж. 400-1500 метрийн уралдаанд тест авна гэсэн ч жижиг тэмцээний тест авдаггүй 5000 метрт Сэмэня уралдаад алт авч байлаа. Яах аргагүй эмэгтэй төрсөн боловч тестероны хэмжээ хэт өндөр эрэгтэйлэг тамирчдын хувьд тестероны хэмжээний хязгаарыг давахгүй байх ёстой гэж үзэж буй. Сэмэня олон жил үерхсэн эмэгтэй тамирчинтайгаа гэр бүл болж байлаа.