MSports logo
Парисын олимпын наадамд аль улсууд өнгөтэй байсан бэ?
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 12

  • Парисын олимпын наадамд аль улсууд өнгөтэй байсан бэ?

    Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг Олимпын их наадам 33 дахь удаагаа амжилттай зохиогдож өндөрлөлөө. 07-р сарын 27-нд нээлтээ хийсэн Парис-2024 зуны олимп өнөөдөр хөшгөө хаалаа. Дөрвөн жилд ганцхан зохиогддог уг наадамд дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугласан дэлхийн шилдэг тамирчид нэгэн дээвэр дор цуглан хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаан, сэц мэргэн, тэсвэр тэвчээр гээд хүн төрөлхтнөөс гарч болох бүхий л чадвараар хоорондоо өрсөлдөж, сүүлийн дөрвөн жилийн хүч хөдөлмөрөө үнэлүүлэн дүн тавилаа.

    Парисын олимпын наадамд аль улсууд өнгөтэй байсан бэ?

    Парисын олимпын наадамд нийт 206 орон оролцсон ба тэднээс 84 улс нь медаль хүртжээ.

    Монгол улсын хувьд Парисын наадамд спортын 9 төрөлд 32 тамирчин 14 хоногийн хугацаанд дэлхийн 203 орны тамирчидтай өрсөлдөхдөө нэг Мөнгөн медаль /Б.Баасанхүү-Жүдо бөх/ хүртэж Кипр, Фижи, Йордан, Панам зэрэг улсуудтай ижил 74-р байранд эрэмбэлэгдлээ. Энэ нь манай улс 2000 Сиднейгийн олимпоос хойших хамгийн доор жагссан үзүүлэлт болов. 21-р зуун гарснаас хойш 2004 оны Афины олимпод нэг Хүрэл медаль /МУГТ Х.Цагаанбаатар-Жүдо бөх/ хүртсэн амжилтаас /71-р байрт жагссан/ хойш хамгийн бага медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.



    Тэгвэл Парисын олимпын наадамд аль улсууд өнгөтэй байсан бэ?

    1. АНУ



    Парисын олимпын наадамд аль улсууд өнгөтэй байсан бэ?

    АНУ 1896 оны Афины олимпод оролцсон цагаас эхлэн жил бүрийн олимпод эхний гурван байрт жагсдаг хүчирхэг гүрэн. Тэд энэ жил 592 тамирчнаа Парисын зүг илгээсэн ба 40 алт, 44 мөнгө, 42 хүрэл медаль буюу нийт 126 медаль хүртэж ПАРИС-2024 олимпын наадмыг медалийн чанар болон тоогоор тэргүүллээ. Ийнхүү тэд олимпын наадмыг 4 дэх удаагаа алтан медалийн тоогоор, 17 дахь удаагаа нийт хүртсэн медалийн тоогоор тэргүүлж, үнэмлэхүй амжилтаа үргэлжлүүлсээр байна. АНУ хөнгөн атлетикийн төрөлд хамгийн олон буюу нийт 14 алт, 11 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн бол ба тэдний араас усан сэлэлтийн төрөл 8 алтан медальтайгаар удаалж байна. 

    2. БНХАУ

    Парисын олимпын наадамд аль улсууд өнгөтэй байсан бэ?

    1984 оны Лос Анжелесийн олимпод БНХАУ албан ёсоор өөрсдийн нэрэн дор орсон цагаас эхлэн үнэмлэхүй амжилт үзүүлж яваа. Анхны оролцсон жилдээ л гэхэд 32 медаль хүртэж 4-р байранд жагсаж байж. БНХАУ-ын хамгийн амжилттай оролцсон жил бол мэдээж өөрсдийн нутаг дээр зохион байгуулсан Бээжин-2008 олимпын наадам. Тухайн олимпод 48 алт, 22 мөнгө, 30 хүрэл медаль хүртэж бусад бүх орныг тэргүүлж байжээ. Парис 2024 олимпод 388 тамирчинтай ирснээс 40 алт, 27 мөнгө, 24 хүрэл буюу нийт 91 медаль хүртэж, медалийн чанараар хоёрдугаар байранд бичигдсэн амжилт үзүүлсэн байна. Тэдний хамгийн олон медаль хүртсэн төрөл нь усанд шумбалт. Нийтдээ тус төрлөөс 8 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн байна. Мөн буудлага /10/, Усан сэлэлт /12/ төрлүүдээр хамгийн их медаль хүртжээ.

    3. Япон 

    Парисын олимпын наадамд аль улсууд өнгөтэй байсан бэ?

    Их Наран улс энэ удаагийн олимпод өмнөх бүрэлдэхүүнээс /556/ бага бүрэлдэхүүнтэй буюу 403 тамирчидтай Парист ирсэн ч медалийн чанараар 3-р байранд эрэмбэлэгдлээ. Нийтдээ 20 алт, 12 мөнгө, 13 хүрэл медаль буюу нийт 45 медальтайгаар нутаг руугаа буцлаа. Япончууд олимпын наадамд хамгийн ихдээ гуравдугаар байранд бичигдэж явсан ба 1964 оны Токио, 1968 оны Мехико, мөн өнгөрсөн удаагийн Токиогийн наадмуудад тус тус гуравдугаар байранд эрэмбэлэгдэж байжээ. Тэдний хамгийн олон алтан медаль хүртсэн төрөл нь бөхийн төрөл. Чөлөөт болон сонгомол бөхийн ангилалд 8 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Харин тэдний ууган спорт гэгдэх Жүдо бөхийн төрөлдөө 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн тааруу амжилт үзүүлсэн билээ.



    Топ гурван улсаар дээрх улсууд тодорсон бол тэдний араас


    4-рт Австрали

    18 алт, 19 мөнгө, 16 хүрэл буюу нийт 53 медаль

    Усан сэлэлтийн төрөлд 7 алт, 8 мөнгө, 3 хүрэл 



    Парисын олимпын наадамд аль улсууд өнгөтэй байсан бэ?

    5-рт Франц


    Зохион байгуулагч орны хувьд тэд маш хүчтэй өрсөлдөгчид байж чадлаа. 16 алт, 26 мөнгө, 22 хүрэл хүртэж нийт 64 медалийн эзэд болжээ. Тэд олимпын бүх төрөлд жигд оролцосон буюу 17 спортын төрөлд медаль хүртэж чадсан байна.  

    Парисын олимпын наадамд аль улсууд өнгөтэй байсан бэ?