MSports logo
Диана Таураси зургаа дахь удаагаа олимпын аварга боллоо
  • Н
    Нанва

    8 сарын 12

  • Диана Таураси зургаа дахь удаагаа олимпын аварга боллоо

    АНУ-ын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчин 42 настай Диана Таураси Парис-2024 олимпод оролцож 6 дахь удаагаа олимпын алтан медаль хүртсэнээр олимпын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоожээ.

    Таураси нь олимпод нийт зургаан удаа дарааллан (Афин-2004, Бээжин-2008, Лондон-2012, Рио 2016, Токио-2020, Парис-2024) орж олимпын аварга авсан.Тэрээр АНУ-ын сагсан бөмбөгийн багийн хамтаар дэлхийн аваргад гурван удаа түрүүлсэн (2018, 2014, 2010). WNBA-ын 2004 оны драфтаар Финикс Меркури багт анхны драфтаар сонгогдсон бөгөөд энэ багтаа арван есөн жил зүтгэжээ. Тэрээр WNBA-ийн 10 удаагийн бүх од (2005–2007, 2009, 2011, 2013–2014, 2017–2018, 2021), WNBA финалын хоёр удаагийн MVP (2009, 2014) гурван WNBA цол (2007, 2009, 2014) хүртэж, WNBA-ын бүх цаг үеийн шилдэг оноо түүгч гэдгээрээ алдартай. Евролигийн зургаан удаагийн аварга (2007-10, 2013, 2016), Евролигийн гурван удаагийн үнэ цэнэтэй тоглогч, Оросын лигийн гурван удаагийн шилдэг тоглогч болсон тэрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй сагсан бөмбөгчдийн нэг гэж тооцогддог.

    Диана Таураси зургаа дахь удаагаа олимпын аварга боллоо

    Парис-2024 олимпын дараа сагсан бөмбөгийн спортоос зодог тайлж буйгаа хэлж байсан тэрээр энэ тухай ярихдаа "Чи яагаад зүгээр л тэтгэвэртээ гарч болохгүй гэж? Бүх амьдралаа карьертаа зориулсан шүү дээ" гэсэн асуултууд надад төрдөг. Гэвч энэ бол миний таван настайгаасаа хойш үнэнч зүтгэсэн амьдралын минь үнэт зүйл бөгөөд би энэ зүйлд л өөрийнхөө бүх амьдралыг зориулсан. Одоо надад өнгөрсөн 20 жил хамаагүй харин ирэх 20 жилдээ анхаармаар байна. Би спортын салбарт олон ахмад дайчид байгааг харж байна. Хэрвээ туршлага хангалттай цуглуулж үүндээ ялалт байгуулсан бол зайгаа тавьж өгөх хэрэгтэй гэж бодож байна." гэж WNBA-ын бүх оддын тоглолтын дараах хэвлэлийхэнд өгсөн ярилцлагадаа дурджээ.