Хамтрагч байгууллага
2003 оны 8 сарын 26-нд Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн. Манай гэр бүлийн удамд спортоор хичээллэдэг хүн байхгүй гэж аав маань хэлж байсан юм. Би жаахан байхдаа их хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Дугуй унаж сураад бага ангиасаа ахлах анги хүртлээ уралдааны дугуйгаар хичээллэж 15 настайдаа спортын дэд мастер болсон. Бага байхдаа цагдаа болохыг хүсдэг байсан. Аав ээжээсээ би цагдаа болчих уу гээд л их ярьдаг байж билээ.
Хамтрагч байгууллага
Анх Жюү жицү гэж ямар спорт байдгийг огт мэддэггүй байсан бас жүдо ч үздэггүй байлаа. Тэгээд оюутан болох гээд МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд бүртгүүлэх гээд багштайгаа уулзсан. Тэр үед “Жамп” гээд жюү жицүгийн хөтөлбөр анх хэрэгжиж эхэлж байсан юм. Манай Жампийн 15 дэд хөтөлбөр маш их таалагдаад ер нь жюү жицүд орсон доо ккк. Энэ спорттой холбоотой хамгийн дурсамжтай үе нь миний хувьд их олон дурсамжуудыг жюү жицүгийн гэр бүл, мөн жампийхантайгаа бүтээлцсэн. Хамгийн гэвэл анхны цагаан бүсний зураасаа багшаасаа авч байхдаа их аз жаргалтай бас их тод үлдсэн нандин дурсамж минь.
Хамтрагч байгууллага
Хамгийн ойрын оролцох тэмцээн Азийн наадам. БНХАУ-д удахгүй болох Asian games 2022 жюү жицүгийн шигшээ багийн хамт олноороо оролцох гээд бэлтгэл сургуулилтаа Б.Ариунцог багшийн дор Томужин сургууль дээр тогтмол хийж байгаа.
Хамтрагч байгууллага
Амьдралд чухал гэж үздэг зүйл миний хувьд бусдад төвөг удахгүй байх бас эрүүл, аз жаргалтай байхыг чухал гэж үздэг дээ. Үлгэр дуурайлал авдаг хүн гэвэл Миний багш /багшийг маань Болд-Эрдэнэ гэдэг их ухаалаг хүн болохоор багшаас суралцах зүйл маш их/
Хамтрагч байгууллага
Super хүчтэй байсан бол магадгүй бүгдийг чаддаг нэг тийм хүчирхэг хүн болно бас хүссэн цагтаа гэртээ харьж аав ээж дээрээ очиж чаддаг шилжилтийн хүчтэй болно оо ккк
Хамтрагч байгууллага
Гадаадаас Монгол руу, тэр тусмаа интернэт сүлжээгүй газарт байгаа тэдэнтэйгээ яаж холбогдох вэ? 😉 LIME апп-аараа дэлхийн хаанаас ч Монгол дугаар руу нь шууд залгах, мессеж бичих боломжтой. Дугаарын үнэ 3,000₮-с эхэлнэ. Яриа, мессежийн тариф: - Бусад сүлжээнд яриа 40 нэгж, мессеж 15 нэгж. - LIME 72 хэрэглэгч хооронд яриа, мессеж ҮНЭГҮЙ. 🇲🇳 LIME - Дэлхийн Монголчууддаа зориулав
Хамтрагч байгууллага
Уг нь ээжийн хийсэн хоол их гоё тэгээд шөлтэй хоолнууд бас сайхан учир нь /Ээжийн хийсэн хоол дулаахан санагддаг одоо бол ээжийн гарын хоолыг их санаж байна./
Хамтрагч байгууллага
Би Сүхбаатар аймгийн Асгат суманд бага ангидаа сураад ахлах сургуулиа Сүхбаатар аймгийн 1-р сургуулийг төгссөн. Спортоос гадна янз бүрийн контентууд үзэж хийж үзмээр зүйлүүд их байдаг. Чөлөөт цагаараа ганцаараа гоё дуу сонсоод хувцсаа угаагаад, эвхэж цэгцэлдэг дээ. “Jump” гэдэг нь жюү жицүгийн менежер, мэргэжилтэн бэлтгэх тусгай хөтөлбөр юм. Энэ жил манай “Jump” хөтөлбөр шинэ элсэлтээ авсан.
Хамтрагч байгууллага
Энэ жил Берлин улсад зохион байгуулагдсан тусгай олимпын зуны наадамд дэмжин тоглогчоор /хос/бадминтоны төрөлд оролцож алтан медаль хүртсэн. Жюү жицүгээр ДАШТ-д 7-р байранд орсон. Залуучуудын жюү жицүгийн ДАШТ-д 5-р байранд орсон. БНСУ-д зохион байгуулагдсан JAGAR Jiu jitsu championship алтан медаль, БНСУ-д болсон ANSAN Jiu jitsu championship 2023 тэмцээний мөнгөн медаль, Нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн 2023 алтан медальтай. Цаашдын зорилго маань хичээлээ сайн хийгээд бас өөрийнхөө бусад чадваруудыг нээхийг зорьж байгаа. Харин жюү жицүгийн цаашдын зорилго маань: Жюү жицүгийн эмэгтэй black belt манай жингийн Топ гурвийн нэг Galina гээд тамирчинтай дэлхийн аваргад финалдаж ялахыг хүсэж байна.
Хамтрагч байгууллага
Дуртай хамтлаг: БНСУ-ын Blackpink хамтлагт дуртай. 2017 оноос хойш сонсож ирсэн. Учир нь их мэдрэмжтэй дуунууд нь ч гоё хамгийн дуртай нь “Forever young”. Нэг тийм сэтгэл сэргээдэг дээ… Ер нь бүх дуу нь гоё доо. Миний хувьд би Lisa-г анхнаасаа илүү bias-ладаг байсан одоо ч мөн адил өөртөө итгэлтэй күүл харагддаг. Хамтлагийн уур амьсгалыг сайхан болгодог сайн бүжиглэдэг хүн шүү дээ. Бас тоглолт нь дээрх харагдах байдал нь алмайруулдаг кк
Хамтрагч байгууллага
Сэтгэлээр унасан үедээ итгэсэн хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцахыг илүүд үздэг. Удаан сэтгэлээр унаж явахыг хүсдэггүй болохоор...