Олон улсын спорт шинжээчид болох 1xBet компанийн зүгээс тун удахгүй АНУ-д зохиогдох Хөлбөмбөгийн Клубүүдийн аварга шалгаруулах томоохон тэмцээний тоймыг толилуулж байна.
2025 оны хөлбөмбөгийн клубүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг товч танилцуулахад
6 сарын 6


Энэ жилээс Клубүүдийн Дэлхийн Цом шинэ бүтэцтэйгээр зохион байгуулагдаж буй онцлог жил болж байна. Тус тэмцээнд зургаан тивийн хөлбөмбөгийн холбоодыг төлөөлсөн нийт 32 клуб оролцоно. Багуудыг дөрөв дөрвөнөөр найман хэсэгт хувааж, хэсэг бүрээс эхний хоёр баг шөвгийн 16-д шалгарна. Энэ бүтэц нь уламжлалт ФИФА-гийн Дэлхийн Аваргын загвартай төстэй ч нэг гол ялгаа бий. Учир нь гуравдугаар байрны төлөө тоглолт болохгүй.
Тэмцээний нээлтийн тоглолт зургаадугаар сарын 15-нд болох бөгөөд Египетийн Аль-Ахли баг талбайн эзэн Интер Майамитай хүч үзнэ. Харин аваргын төлөө финалын тоглолт долоодугаар сарын 14-нд 82,000 хүний багтаамжтай MetLife цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдана.
Нэг тэрбумын төлөөх өрсөлдөөн

Клубүүд нэр хүндтэй цомын төлөө төдийгүй асар их хэмжээний — нэг тэрбум ам.долларын шагналын сантай тэмцээнд хүч үзэх гэж байна. Энэхүү шагналын санг тэмцээнд оролцож буй бүх багуудад хуваарилна. Тэмцээнд оролцож буй баг бүрд наад зах нь 15.21 сая ам.доллар ногдох бол амжилтаасаа шалтгаалан нэмэлт урамшуулал хүртэнэ.
ФИФА-гаас ялалт бүрд 2 сая, тэнцээ бүрд 1 сая ам.долларын шагнал олгоно. Шөвгийн 16-д шалгарсан багууд нэмэлтээр 7.5 сая ам.доллар авна. Харин тэмцээний аварга баг 100 саяас давсан шагналын эзэн болох юм. Энэ нь Европын хамгийн чинээлэг багуудын хувьд ч анхаарал татахуйц урамшуулал билээ.
Аваргын төлөөх гол өрсөлдөгчид

Тэмцээний гол түрүү булаагчид ихэвчлэн Европ тивээс гаралтай багууд байх бөгөөд тэд олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнүүдэд арвин туршлагатай, од тоглогчдоор дүүрэн бүрэлдэхүүнтэй. Ийм хүчирхэг багуудын эсрэг тоглох нь бусад тивийн багуудад жинхэнэ сорилт болох нь гарцаагүй.
Гол фаворитуудаас нэг нь яахын аргагүй Реал Мадрид. Испанийн алдарт клуб саяхан Шаби Алонсо-г ахлах дасгалжуулагчаар томилсон нь шуугиан дэгдээсэн бөгөөд Клубуудийн Дэлхийн Аваргад хүчтэй бүрэлдэхүүнтэй оролцохын тулд идэвхтэй наймаа хийж байна. Тэдний энэ тэмцээнд хэр их ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл бол Трент Александр-Арнолдын гэрээ дуусах хоёр долоо хоногийн өмнө 10 сая еврогоор худалдан авч, үнэгүй авч болох байсан ч түүнийг заавал энэ тэмцээнд оролцуулах шийдвэр гаргасан явдал юм.
Өөр нэг ноцтой өрсөлдөгч — Парис Сен-Жермен

Европын хамгийн нэр хүндтэй клубийн тэмцээн болох Аваргуудын Лигийн шинэ аварга Парис Сен-Жермен (ПСЖ) Клубуудийн Дэлхийн Аваргад мөн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. 1xBet компанийн албан ёсны түнш болсон тус баг финалын тоглолтод Интер Миланыг 5-0 харьцаатай бут ниргэж, аваргын цомыг өргөсөн билээ.
Луис Энрикегийн удирдлага дор ПСЖ залуужсан, эрч хүчтэй бүрэлдэхүүнтэй болж, гайхалтай формтой байгааг харуулсаар байна. Тэд энэ улиралд гурав дараалан цом хүртсэн амжилтаа улам бататгаж, дэлхийн тайзан дээр дахин нэг цом нэмэх зорилготой байна.
Бусад хүчтэй өрсөлдөгчид
Тэмцээний аваргын төлөө өрсөлдөхөд бэлэн байгаа Европын бусад томоохон багуудын дунд Байерн Мюнхен, Манчестер Сити, Интер Милан нар тодорч байна. Ялангуяа Интер Милан өнгөрсөн улиралд ямар ч цомгүй хоцорсон нь багийг илүү хүчтэй, зоригтой тоглоход түлхэц өгөх нь гарцаагүй.
Өмнөд Америкаас Бразилын Палмейрас баг онцгой анхаарал татаж байна. Копа Либертадоресийн гурван удаагийн аварга энэхүү клуб сахилга баттай хамгаалалт, өргөн бүрэлдэхүүнээрээ танигдсан.
Ази тивд Саудын Арабын Аль Хилал клуб манлайлж байгаа бөгөөд Калиду Кулибали, Рубен Невес, Сергей Милинкович-Савич зэрэг олон улсын одуудыг нэгтгэсэн хүчирхэг баг болжээ.
Түүнчлэн ихээхэн анхаарал татаж буй баг бол Интер Майами. Энэхүү Америкийн клубийг Барселонагийн домогт гурвал: Лионель Месси, Луис Суарес, Серхио Бускетс нар удирдан тоглож байгаа нь үзэгчдийг ч, өрсөлдөгчдийг ч сэтгэл догдлуулж байна.

2025 оны хөлбөмбөгийн клубуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь дэлхийн шилдэг клубуудын хооронд сэтгэл хөдөлгөм тоглолтууд болно гэдэгт олон улсын спорт шинжээчит 1xBet-ийнхэн итгэлтэй байна.