Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах “Евро Баскет 2025” тэмцээн Кипр, Финланд, Латви, Польш гэсэн улсуудад 8-р сарын 27-с эхлэн хэсгийн шатны тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. Тус тэмцээнд Европын 24 баг 4 хэсэгт хуваагдан 42 дахь аваргын цомын төлөө өрсөлдөж байна.
Тэмцээний зургаа дахь өдөр гэхэд хэсгийн тоглолтууд дуусаагүй байгаа ч хэдийн хасагдах шатанд тоглох багууд тодроод эхэлжээ. Одоогийн байдлаар А болон B хэсгийн багууд 4 дөрвөн тоглолт хийсэн бол C болон D хэсгийн багууд гурван тоглолт хийгээд байгаа юм.
Баг бүр хэсэгтээ таван тоглолт хийх ба хэсгээ тэргүүлсэн дөрвөн баг шигшээ 16-д өрсөлдөнө. Тэмцээний хасагдах шат есдүгээр сарын 6-14-ний хооронд Латви улсын Рига хотод болно.
Одоо та бүхэнд Шигшээ 16-д орох эрхээ баталгаажуулсан багуудыг танилцуулъя!