2002.08.27-нд АНУ-ын Аризона мужын Финикс хотод төрсөн. Ухаан ороход бөмбөг хажууд байсан. Одоогийн “БИ” болоход гэр бүлийнхэн их нөлөөлсөн. Би багадаа хүний ярьж байгааг сонсох дуртай, чимээгүй хүүхэд байсан. Юмыг сонсож, мэдэх дуртай, хүний ярихад сониучирхаж сонсож, юм болгоныг мэдчих гэдэг хүүхэд байсан.
Аав сагсчин болохоор сагсчин болсон. Ухаан ороход бөмбөг л хажууд байсан, зааланд багаасаа аавыгаа дагаж очдог байсан. Багаасаа аавыгаа хараад их тийм алдартай хүн гэж мэддэг байсан. Сайн сагс тоглодог гэж бага байхдаа гадарладаг, мэддэг байсан. Жоохон байхдаа аавыгаа сагс тоглож байхыг харах сайхан байдаг байсан. Сагсанд дурлуулсан мөчүүдийн нэг нь аавынхаа сагс тоглохыг харж байсан мөчүүд. Хэлд орохдоо бараг сагс тоглоно, NBA-д орно гэж хэлд орсон болохоор сагсыг өөрөө сонгосон. Сагсан бөмбөгийн орчинд өссөн учраас сагсчин болно гэж мэдээ орохоосоо бодсон. Аав, ээж өөрийнхөө дуртай юмыг хий, аав, ээж нь үргэлж дэмжинэ гэж хэлж, захидаг.
Хамгийн анх 12 настайдаа Америкт ирж байсан. Тухайн үедээ англиар ярьж чаддаггүй байсан. 12-16 настайдаа USBA гэдэг газар байдаг байсан. Өвөл, хавар, намартаа Америкт байж, өвөл нь Монгол руугаа буцдаг байсан. 15 настайдаа freshman year-тээ ороод, “Legacy Christian Academy” гэдэг академи руу орсон. Дараа жилд нь “Prolific Prep”, удаах жилд нь “Midwest” тэрний дараа жил “ISA” гэдэг багуудад тоглосон. Одоо “Dayton Flyers” багийг сонгочихсон, тоглоод явж байна. Сонголтоо хийхдээ аав, ээжтэйгээ их ярьдаг. Хүмүүстэй ярихаас илүүтэй сонголтоо өөрөө хийхийг илүүд үздэг. Сонголтуудаа өөрөө л хийдэг. 15 настайгаасаа хойш тоглосон багуудаа өөрөө сонгосон, миний сонголтууд. “Dayton Flyers” баг нь Дэйтон хотын про, мэргэжлийн баг учраас Дэйтон хотынхон тэр чигээрээ манай багийг дэмждэг. Багийн хувьд бүх зүйл нь өөр түвшин, өөр level байгаа учраас багийн бэлтгэл, багийн уур амьсгал, хувцас солих өрөө, орчин гээд бүх юм нь өөр түвшнийх байгаа учраас өдөр бүр ийм баг дунд байгаа нь хамгийн их таалагдаж байгаа. Миний хүрч үзээгүй түвшин, хүрч үзээгүй түвшиндээ байнга байгаа учраас таатай байгаа.
Амьдралд чимээгүй хөдөлмөрлөх чухал гэж боддог. Чимээгүйгээр өөрийнхөө хийх ёстой юмаа хийгээд явж байхад өөрийнхөө хүрэх газраа хүрэх байх гэж боддог. Цаг нь ирээгүй бол цаг нь ирэх хүртлээ өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй гэж боддог доо. Үлгэр дуурайлал авдаг сагсчин бол аав болон Kevin Durant. Хувь хүн тал дээр гэвэл Мөнхийн-Од ахаасаа үлгэр дуурайлал авдаг. Учир нь манай ах их зөв хүн байдаг.
Superpower-тай байсан бол шилждэг хүчтэй байх байсан. Яагаад гэвэл хүссэн үедээ Монгол руу шилжээд оччихно, хүссэн үедээ буцаад ирчихнэ. / photo by: @Tumee tb/
Монгол тоглогч, гадаад тоглогчдын ялгаа бол ерөнхийдөө байхгүй байх. Бүгд л хичээдэг, гэхдээ хийдэг бэлтгэлүүд нь л ялгаатай. Багийн бэлтгэл болон хувийн бэлтгэлүүд нь маш их ялгаатай байдаг. Бэлтгэлүүд нь л ялгааг үүсгэдэг түүнээс биш тоглогчид бол сэтгэлзүй зэрэг бусад зүйлээрээ ямар ч ялгаагүй байх гэж боддог. Өдөрт 2-3 бэлтгэл хийж байгаа. Багадаа хоёр, ихдээ гурав. Бэлтгэл, тоглолтууд гоё болж байгаа учраас өөрийгөө хөгжүүлэхийн тулд хичээлээ бас сайн хийж, анхаарч байгаа.
Эмэгтэй хүний үнэнч зан чанар таалагддаг. Худлаа ярьдаггүй, үнэнч зан чанар л таалагддаг.
Division 1 гээд ондоо түвшинд ирсэн байгаа учраас цаашдын зорилго их байгаа. Багийн ажиллагаа сайн сурч, Dayton багаараа амжилт гаргаж, цаашид илүү их хичээх хүсэл, зорилготойгоор бэлтгэлээ хийж байгаа.
Чөлөөт цаг бараг гардаггүй. Чөлөөт цаг гарвал парк орох дуртай. Сүүлийн хоёр сард, хоёр удаа парк орсон. Галзуу хулганатай парк орох дуртай.
Америкт гэр бүлээсээ хол байж, биеэ даах хамгийн хэцүү. Унасан, инээсэн ч ганцаараа байгаа болохоор биеэ даах нь л хамгийн хэцүү зүйлдээ. Сэтгэлээр унасан үедээ дээшээ тэнгэр харч хэвтэх дуртай. Тэнгэр харах их дуртай. Найзуудтайгаа ярих, хайртай хүмүүстэйгээ ярих бас дуртай. Ярилцаж, өөрийгөө ойлгуулж тайвширдаг даа.