1987 онд Улаанбаатар хотод 4 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд болж төрсөн. Багадаа Аав, ээж, хоёр эгч, нэг эрэгтэй дүүгийн хамт амьдардаг байсан. Аав нь боксын тамирчин, мөн эгч, дүү хоёр нь боксоор хичээллэдэг спортын гэр бүлээс төрөн гарсан. Одоогоор эхнэр 2 хүүхдийн хамт Солонгос улсад амьдардаг.
2000 онд 13 настайдаа анх боксын спортоор хичээллэж эхэлсэн. Анх тулааны спортоор хичээллэхэд аав болон найзууд нь нөлөөлсөн. 2000 оны өсвөрийн улсын аваргаас хүрэл медаль авч түүнээс хойш тууштай хичээллэх болсон. Ялалт бүрээсээ урам авч өөрөөрөө бахархдаг.
Чөлөөт цагаараа усан спортоор хичээллэж, ном уншиж, найзуудтайгаа хамт ярилцах дуртай.
Тулааны спорт өрсөлдөгчөө өрөвдөх ёсгүй ч илт давуу байгаагаа мэдэрвэл онгирохыг хүсдэггүй. Аль болох болгоомжтой байж өрсөлдөгчөө их зодохгүй тулааныг дуусгахыг хүсдэг. Тулааны өмнө болон дараа сэтгэл хөдлөлөө аль болох дарахыг хичээдэг.
Тулалдахыг хүсдэг маш олон тамирчин байдаг. Өрсөлдөгчөө хэн ч байсан ялна гэж боддог.
Гадаадад ажил хийж чөлөөт цагаараа бэлтгэл сургуулилтаа хийдэг.
2017 онд “Road FC 44” сая долларын төлөөх тэмцээнд ялагдаж байсан нь хамгийн харамсалтай ялагдал байсан. Тулааны өмнө сул өрсөлдөгчтэй таарчихлаа гэж баярлаж, өөртөө итгэлтэй байсан. Харамсалтай нь тулааны үед өөрийгөө бүрэн гаргаж чадаагүйдээ их харамсдаг
Тэмцээнд орохдоо ойролцоогоор 10-13кг хасдаг. Жингээ хасаж байх үедээ хоолноос эхлээд усаа хүртэл хасдаг. Жиндээ орохоос тав хоногийн өмнөөс бараг юм идэхгүй бэлтгэлээ хийж жиндээ ордог.
Бусдыг даган дуурайхыг хүсдэггүй. Хүнд төвөг удалгүй, өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ хийдэг.
Бэртэл гэмтэл, ялагдлаас болж сэтгэлээр унах үе их гардаг. Сэтгэлээр унасан үедээ аливаа зүйлийг илүү их хичээж хийдэг.