1989 оны 3 сарын 2 нд Улаанбаатар хотод төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Багадаа даруухан ч спортоор хичээллэх дуртай, спортын аль ч төрлийг сонирхож оролддог хүүхэд байсан.
Сагсан бөмбөгийн спортоор анх 5р ангидаа буюу 12 настайдаа сургуулийнхаа сагсан бөмбөгийн дугуйланд орж хичээллэж эхэлсэн. 9 р ангидаа лигийн Баганат Өргөө багт орсон. Тэр үеэс сагсан бөмбөгт бүхнээ зориулж мэргэжлийн тамирчин болох замнал маань эхэлсэн.
Сагсан бөмбөгөө тоглох үед бусад бүх стресс, бодлуудаасаа салж өөртөө олон гоё кайф мэдрэмжүүдийг олж авч чаддаг нь уг спортод дурлах шалтгаан байсан. 2007 онд БНСУ-руу сагсан бөмбөгийн тэтгэлэгт хамрагдаж явсан үеэс эргэж буцалтгүй тууштай хичээллэх болсон.
Биеийн өндөр 197, жин одоогоор 90 кг байгаа. Багаасаа л их өндөр хүүхэд байсан. 8 , 9 р ангиасаа бүр илүү өсөж сургуулийнхаа хамгийн өндөр хүүхэд болсон.
Хэр их пүүз авснаа сайн мэдэхгүй ч 10 жилд байхдаа жилд 2 пүүз авдаг байсан. Яг тэр гээд нэрийг нь хэлчих дуртай пүүз байхгүй ч түрийгүй, шагай гарсан, нимгэн ултай, хөнгөхөн пүүзэнд дуртай үүнд Коби цувралын пүүзнүүд зохицож байгаа.
NBA-ээс дэмждэг баг гэхээсээ илүү дуртай тоглогч их байдаг. Тийм учраас тоглогчдоосоо шалтгаалж багыг нь дэмждэг. Хүүхэд байхдаа Vince Carter, Manu Ginobili, Dirk Nowitzki нарт дуртай, дэмждэг байсан. Харин сүүлийн жилүүдэд LeBron James-г дэмжиж байгаа.
Дуртай хоолны хувьд гэвэл нээх их мах идээд байдаггүй. Будаатай болон бага зэрэг халуун ногоотой хоолонд дуртай.
Чөлөөт цагаа болж өгвөл гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхийг хичээдэг. Мөн Сагсан бөмбөгөөс гадна загасчлал болон Xtreme спортын хоббитой.
Амьдралд хувь хүний эрүүл мэнд болон гэр бүл хамгийн чухал гэж боддог. Мөн буцааж болохгүй, нөхөж чадахгүй гэдэг утгаараа цаг хугацааг чухалчилдаг.
Тэмцээн уралдаан, тоглолтод хожигдоход мэдээж сэтгэлээр унадаг. Мөн зарим үед ажилтай холбоотойгоор сэтгэл санаагаар унах тохиолдлууд байдаг. Иймэрхүү сэтгэлээр унасан үедээ хошин шог, комеди болон хөгжилтэй бичлэг, кино зэрэг зүйлүүд үзэн тайвширч, стрессээ тайлдаг.