1975-12-16нд Булган аймаг Бугат суманд төрсөн. Эцэг эхээс зургуулаа. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Аав боксын спортоор хичээллэж байсан. Багадаа морь унах дуртай, хөдөлгөөнтэй хүүхэд байсан.
13 настайгаас бөхийн жүдо барилдаанаар хичээллэж байсан. 16 наснаасаа Брусли, Жакт Чаны тулаант кинонуудыг үзэж бие хамгаалах урлагт шимтэн суралцах болсон. Дэлхийн аварга болж байсан цаг мөч хамгийн сайхан нь байдаг.
Чөлөөт цагаараа ном унших, кино үзэх, хөдөө гарах дуртай. Галын олон төрөлт спорт таалагддаг.
Спортод Арай Жүничи багшаасаа шавь орохоор асууж гуйсан минь зөв шийдвэр байсан. Амьдралдаа бол ханьтайгаа учирч гэр бүл зохиосон нь хамгийн том амжилт, зөв шийдвэр байсан.
Superpower-тай байдаг бол анагаагч супер хүчтэй байхыг хүснэ. Амьдрах хүсэлтэй хүмүүст дахин боломж олгож амь бэлэглэвэл жинхэнэ гайхамшиг.
Гурилтай шөлөнд (лапша) дуртай. Жиндээ орсны дараа амтархаж идсээр дуртай болсон байх.
Өөртэй итгэлтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй таалагддаг. Эхнэрийн минь хувьд надад таалагддаг зан чанарууд байдгаас гадна авьяаслаг бүжигчин байгаа юм.
Киокушинкай каратегаар үзүүлсэн амжилтууд минь надад маш үнэ цэнтэй байдаг. Жингийн ялгаагүй үед Улсын гурван удаагийн аварга, Азийн аваргын 2-р байр, Оросын нээлттэй цомын 70кг-д 2-р байр, Шилдэг техниктэй тамирчны цомыг авч байлаа. Сонсогчийн алдар тэмцээний аварга болж дотоодын өрсөлдөөнүүдээс их юм суралцаж байсан. One championship, Legend FC-д аварга болсон, аваргаа хамгаалсан, дахин аваргын төлөө өрсөлдсөн гэх мэт 7 удаа аваргын бүсний төлөө тулалдаж байв. Эдгээр тулаан болгон минь өвөрмөц дурсамжтай, бахтай сайхан байсан. Гадны тулааны холбоодын тэмцээн нь торон дотор эсвэл рингэн дотор болдог. Дүрмийн хувьд зарим холбоо тохойгоор толгой руу довтлохыг хориглодог, зарим нь хэвтэж байгаа өрсөлдөгчийн толгой руу өшиглөх, дэвсэх, өвдөглөхийг зөвшөөрдөг. Цаг хугацааны хувьд хуучны зарим холбоо эхний үе нь 10 минут дараагийн үеүд нь 5 минутаар байдаг байсан. Давуу тал нь тулаанд оролцох тамирчдын эрүүл мэндэд маш их анхаарч олон нарийн шинжилгээ шаарддаг. Тамирчдаа их дээдэлж хүндэтгэж байдаг.
Хүн хүнтэйгээ харилцах хүндэтгэсэн зөв харилцаа. Хүн хэлээрээ гэдэг дээ. Тулааны урлаг заасан Б.Бэхээ, Д.Чинзориг, А.Жүничи багш нараасаа үлгэр дуурайлал их авсан, одоо ч авдаг.
Сэтгэлээр унах бараг боломжгүй ээ. Аз жаргал, зовлон бэрхшээлийг таньж мэдэрч байвал амьдарч байгаагийн гол шинж гэсэн итгэл үнэмшил тогтоод удаж байна аа. Үхсэн болон илий балай хүн тэр шинжүүдийг мэдрэхгүй. Өдөр өдрийнхөө нийгмийн амьдралын олон шинжүүдийг амсаж таньж мэдрээд, засаж суралцаад, амьдрах сайхан шүү дээ!