Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын хоёр дахь тулаанчаар Түмэндэмбэрэлийн Нямжаргал нэрлэгдлээ. Өдгөө 25 настай тэрбээр Монгол Улсын холимог тулааны “MGL-1” холбоо болон Японы “Gladiator” холбооны 57 кг-ын жингийн залуу аварга юм. Япон Улсын холимог тулааны аваргыг зургаан секундэд ялж, аварга болж байсан удаатай гээд Т.Нямжаргал нь Монгол тулаанчдын хүч чадал, ур чадварыг харуулж буй тамирчин.
Т.Нямжаргал UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын хоёр дахь тулаанч боллоо
Б
Бэлгүүн
2 сарын 8
Т.Нямжаргал нь мөн Шанхайд өнгөрсөн оны 5-р сард болсон “Road to UFC” тэмцээнд оролцож эхний ялалтаа байгуулсан. Түүний өрсөлдөгч нь Тайландын Topnoi Kiwram байсан юм. Холимог тулаанд 9 ялалт, 4 ялагдалтай тулаанчийн эсрэг тулж, ялалт байгуулсан. Т.Нямжаргалын тухайд холимог тулаанаар 6 дарааллан ялаад байсан бол ийнхүү 7 ялалт нэг ч ялагдалгүйгээр мэргэжлийн тулааны замналаа үргэлжлүүлсэн гэхчлэн амжилттай дардан яваа тамирчин билээ. Ийнхүү тэрбээр Дана Батгэрэлийн жимээр UFC холбоонд орж, тус холбоотой гэрээ үзэглэсэн Монголын хоёр дахь тулаанч боллоо.