1995.02.12-нд Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн. Ам бүл 6. Манай гэр бүлийнхэн бүгд спортын хүмүүс байдаг. Ах, эгч хоёр маань тамирын багш. Аав, ээж 2 маань залуудаа спортод дуртай хичээллэдэг хүмүүс байсан. Би багадаа их хөдөлгөөнтэй, бөмбөгтэй спортод дуртай бас жүдогоор барилддаг байсан. Том болоод жүдогоор олимпын аварга болохыг хүсдэг байсан ч сагсан бөмбөгт их татагдаж, сагсаа сонгон явсан.
Дээд лигийн 2015, 2017, 2022 оны мөнгөн медаль, 2023 оны аварга. 2018 оны Жакартагийн Азийн наадамд шилдэг 8 багийн нэг болсон. Цаашид аваргаа хамгаалах зорилготой.
5-9-р анги хүртэл жүдогоор барилдаж байгаад сагсан бөмбөгийн спортод илүү их татагдсан. 9 дүгээр ангиасаа өдийг хүртэл хичээллэж байна. Бага насандаа байрны гадаа талбайд ах, эгч нартайгаа сагс их тоглосон.
10 жил 105-р сургуулийг төгсөж, дараа нь Этүгэн их сургуулийг нягтлан бодох мэргэжлээр төгссөн. Сагсан бөмбөгийн шүүгч хийдэг, одоохондоо завсарласан байгаа. Одоо бол Улаанбаатар дулааны сүлжээнд ажилладаг. Өөрийгөө хувийн зохион байгуулалт маш сайн гэж боддог. Өөрийгөө хөгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд сэтгэл зүй, ямар нэг зүйлд сэтгэлээсээ хандаж тууштай байхад л маш их анхаардаг.
Дээд лигт 5 дахь жилдээ тоглож байгаа. Хамгийн анх 2015 онд SBL Хасын Хүлэгүүд багт, 2017 онд Этүгэн Ирвэсүүд, 2019 онд Бизнессийн Чөтгөрүүд, 2022 онд Гарьд, 2023 онд Хүлэгүүд багтайгаа тоглож байгаа. Энэ улиралд аварга болсон үндэс нь оюутан болсон цагаас бид Баярцогт багшийнхаа удирдлага нь доор өдий хүртэл тоглосон нь гэж боддог. Аварга авах мөч бол амьдралдаа авсан хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг байсан.
Msports app-ын Plus+ хэрэглэгч болсноор мэргэжлийн дасгалжуулагчдын видео хичээлүүдийг хэзээ ч хаанаас ч үзэх боломжтой. Апп татах: https://onelink.to/wvgkqe
Усанд сэлэх, кино үзэх дуртай. Дуртай хамтлаг Black pink. Дуртай дуучин Sash. Солонгос нэг ангитай адал явдалтай кинонуудад дуртай.
Эрэгтэй хүний биед нэг өдөр орох боломж байвал эмэгтэй хүнийг болзоонд урьж болзох байсан байх.
Хайртай хүн маань 3 дугаартай тоглодог болохоор 3 дугаартай тоглодог.
Супер хүч сонго гэвэл нисэх бас үл үзэгдэх чадвартай болох байсан.
Өндөр, цагаан, инээхдээ хөөрхөн нүдэнд дулаахан хүн л хардаг даа. Найз залуу байгаа. Хөөрхөн инээд, эгдүүтэй царайнд нь татагдсан.