MSports logo
К.Мбаппе спортын түүхэн дэх хамгийн өндөр гэрээнээс татгалзлаа
  • А
    Админ

    7 сарын 26

  • К.Мбаппе спортын түүхэн дэх хамгийн өндөр гэрээнээс татгалзлаа

       Хөлбөмбөгийн супер од Франц улсын тамирчин К.Мбаппе спортын түүхэн дэх хамгийн өндөр гэрээ буюу жилийн тэрбум долларын гэрээнээс татгалзлаа. Өнгөрсөн мягмар гарагт Саудын Арабын Ал Хилал клубээс түүнийг авахын тулд Парис Сен-Жермен багт үлдээд байсан нэг жилийн 332 сая долларын гэрээг худалдан авч дээр нь 775 сая долларын гэрээг ганцхан жил өөрсдийн багтаа тоглуулахын тулд санал болгоод байсан билээ. Ингэснээр К.Мбаппе ПСЖ клубт үлдээд байсан нэг жилийн гэрээгээ Саудын Арабын Ал Хилал багт тоглох нөхцөлөөр сольж нэмээд 775 сая долларыг халааслах боломжтой байсан юм.

        Ал Хилал баг нь Азийн Аваргуудын лигийн дөрвөн удаагийн аварга Саудын Арабын хамгийн амжилттай яваа клуб юм. Уг багийн удирдлагууд өнөөдөр Мбаппегийн төлөөлөгчидтэй уулзахаар Парист хотод ирсэн боловч тэд уулзалдаагүй тэр ч бүү хэл татгалзан хариу авсан хэмээн Францын L’Equipe хэвлэл болон Италийн хөлбөмбөгийн сэтгүүлч Фабрицио Романо нар мэдээллээ.

      24 настай Францын супер одод тавьсан энэхүү санал хэрвээ хэрэгжиж гэрээ хийгдсэн бол дэлхийн спортын түүхэнд байгаагүй хамгийн өндөр гэрээ болох байсан. Одоо К.Мбаппе ПСЖ клубт харьяалагдаж байгаа хэвээр бөгөөд Японд хийх улирлын өмнөх аялан тоглолтод оролцохгүй гэдэг нь тодорхой болж нэг бол гэрээгээ сунгаж шинэ гэрээ байгуулах эсвэл өөр баг руу зарагдах гэсэн хоёр сонголт үлдээд байгаа юм. Ямартай ч тэр зөвхөн мөнгөнөөс болж жижиг лиг рүү явахыг хүсээгүй нь тодорхой боллоо.

    Эх сурвалж: /footballtoday.com/