MSports logo
Анхны шилэн лед талбайг Испаний Мадрид хотноо танилцууллаа
  • А
    Админ

    7 сарын 23

  • Анхны шилэн лед талбайг Испаний Мадрид хотноо танилцууллаа

     Олон Улсын Сагсанбөмбөгийн Холбооноос зохиогдож буй U19 насны эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Испаний Мадрид хотноо зохиогдож буй бөгөөд хамгийн анхны шилэн буюу Лед талбайг тус тэмцээний үеэр танилцууллаа. Энэхүү талбайг танилцуулах үеэр ОУСБХ-ны нарийн бичиг Андрейс Загклис “Сагсанбөмбөг сонирхогчдын хувьд түүхэн өдөр болж байна. Анхны шилэн гадаргуу дээр тоглож байгаа энэхүү тамирчид маш азтай юм. Маш олон шат дамжлагын дараагаар энэхүү шилэн талбайг туршиж одоо албан ёсоор танилцуулж бодит ажил хэрэг болсонд бахархан догдолж байна” хэмээн хэлжээ.

       Энэхүү шилэн лед талбайд хүссэн бичлэг, дүрсээ өнгө үзэмжийн гайхалтай нягтралаар гаргаж байгаа бөгөөд талбайн гаднах шугам, алсын зайн шидэлтийн хэмжээ, чөлөөт шидэлтийн шугам зэрэг бүгд нэг хэмжээсээр явж арын дүрсэн дээр тодорч харагдана. Ингэснээр ивээн тэтгэгч байгууллагуудын сурталчилгаа, тоглолтын дундуурх шоу үзүүлбэрүүд ч улам сонирхолтой болж үзэгчид хором мөч бүрд уйдахааргүй өнгөлөг орчинд тоглолтоо таалан үзэх болжээ. 2.5 сая долларын үнэ бүхий уг ASB шилэн талбай дээр тоглогчдын статистик, үр дүн, хураангуй бичлэг, дуусах хугацаа зэрэг тоглолтын дундуур гаргаж болох хэрэгцээт мэдээллүүдийг ч давхар харуулах боломжтой тул үзэгчдийн нүд дахин өөр нэгэн форматад удалгүй дасаад эхлэх биз ээ.