MSports logo
Ч.Маралгоо, Ч.Мартаа нар азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож байна
  • А
    Админ

    7 сарын 25

  • Ч.Маралгоо, Ч.Мартаа нар азийн бүсийн тэмцээнд амжилттай оролцож байна

     Эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах теннисний тэмцээн хэмээгддэг “Billie Jean King Cup” тэмцээний Ази, Номхон далайн ангилалд манай улсын тамирчид буюу Ч.Маралгоо, Ч.Мартаа нар амжилттай оролцож эхний хоёр тоглолтдоо тус бүр ялалт байгуулсан бa Шри-Ланка улсын тамирчидтай хос тоглолтоо хийж 6:2, 6:4 харьцаатайгаар хожиж нийт дүнгээр 3:0 болон ялалт байгууллаа.  

       Ази, Номхон далайн бүсийн аварга шалгаруулах уг тэмцээнд түрүүлсэн болон үзүүрлэсэн эхний хоёр улс үргэлжлүүлэн Дэлхийн чансааны группэд оролцох юм. Манай охид өчигдөр 1-р тойрогтоо Шинэ Зеландын багтай учраа таарч Ч.Маралгоо Шинэ Зеланд улсын 2 номерын тамирчныг 6:3, 7:5, Ч. Мартаа Шинэ Зеланд улсын 1 номерын тоглогчийг гурван сэтэнд 2:6, 6:2, 7:5 харьцаатайгаар хожоод байсан юм. Харин хамт оролцож буй С.Нинжин, Э.Сономянзум нар 1:6, 0:6 харьцаатайгаар хожигдсон байна. Б. Алтангэрэл дасгалжуулагчаар дасгалжуулж буй манай баг тамирчид маргааш үргэлжлүүлэн хэсгээс гарах тоглолтоо хийж цаашлаад хагас шигшээд шалгарах боломжтой болоод байна.

    7-р сарын 22-30-ны хооронд Малайз улсын нийслэл Куала Лумпур хотод зохиогдож буй уг тэмцээнд Монголын баг Олон улсын теннисний холбооны 73-р байрт эрэмбэлэгдэж буй бөгөөд нийт 12 орны баг тамирчид оролцож байгааг эрэмбээр нь дурдвал:

    1.Тайван-56
    2.Шинэ Зеланд-58
    3.Индонез-61
    4.Хонконг-67
    5.Пакистан-69
    6.Шри-Ланка-70
    7.Сингапур-71
    8.Монгол-73
    9.Малайз-74
    10.Гуам-76
    11.Туркменистан-80
    12.Номхон далайн арлын орон 92 гэж эрэмбэлэгдэж байна.
    Гэрэл зургийг Mongolian Tennis Association хуудсаас:

    cover
    cover
    cover
    cover