1996 онд төрсөн. Манай удмын хувьд анх ээжийг барилдуулна гэж ярьдаг байсан гэсэн. Ээжийн талд мундаг бяртай бөх хүн байдаг байсан гэсэн. Манай аав бол барилддаг. Завхан аймгийн Яруу сумын харьяат аймгийн арслан Батбаатар гэж хүн байдаг.
Жүдогоор анх хичээллэж эхэлсэн. Жүдо барилдахад жюү жицү хэрэгтэй гэж барилддаг байсан. Бүр дурлаж хичээллэдэг болсон үе нь улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан цагаас хойш бэлтгэл тууштай хийж эхэлсэн. Жюү жицүгийн спортынхон их найрсаг, нэг гэр бүл шиг дотно уур амьсгалтай байдаг нь таалагдсан. Жюү жицүгийн клубт очиход хэн нэгнээс айхгүй, би ийм юм хийвэл буруутах болов уу гэсэн ямар ч айдасгүй, аз жаргалтай байсан болохоор илүү их дурлах болсон. Улмаар тууштай очих болсноор гүн гүнзгий жюү жицүгийн төрөл рүү орчихсон.
Эрэгтэй хүний биед орвол эрэгтэй хүний нүднээс эмэгтэй хүнийг сонжиж үзнэ. Тэр нь их сонин санагдаж байна. Нөхрийнхөө цаг барьдаг зан чанарт дуртай. Тэр занг нь хүндэлдэг.
Амьдралд сэтгэл санаа тайван, аз жаргалтай байхыг чухал гэж үздэг. Сэтгэл санаа тайван байх хамгийн чухал. Хүмүүсээс олон талын давуу талыг нь хардаг. Энэ хүн энэ зүйл дээрээ ингэж хичээдэг учраас ийм байдаг юм байна гэх мэтээр харж, боддог. Өөрийн хувьд бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг хичээдэг. Зөв хүн байх юм сан гэж боддог. Сүүлийн үед топ модель Болормааг хараад ямар гоё эмэгтэй гэж боддог болсон. Өдий насан дээрээ ийм гоё эмэгтэй байгаа нь гоё санагдсан.
Супер хүчтэй болвол цаг хугацааг удирддаг хүчтэй болно. Алдаа хийсэн бол буцаж очоод засдаг. Эсвэл хамгийн нандин дурсамжтай мөчүүддээ очиж, эргэж дурсах ч юм уу цаг хугацааг удирддаг байсан бол гоё.
Ази хоолнуудад нэлээн дуртай. Багаасаа Хятадад сурч байсан болохоор тэр юм уу Ази хоол гоё амттай санагддаг. Дурлаж идмээр гоё байдаг. Тэр тусмаа Хятадад байхад гудамны хоол гоё байсан. 9, 10 настайгаасаа Хятадад сургуульд сурч, сургуулийн дотуур байранд байхад нөгөө л нэг улиг болсон хоолнууд байхаар гудамжинд зардаг хоолнууд идэхээр яагаад ч юм гоё санагддаг байсан. Хоол гэдэг нь хорхой биш шүү. Гамбиранд ороосон тахианы мах, буурцаг, махны орлуулагч гэх мэт зөөлөн гудамны хоолнууд гоё.
10 жилийн сургуулийн хувьд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургуулийг төгссөн. Их сургуулийн хувьд Олон улсын Улаанбаатар их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Их сургуульд учирсан хамт олон, хүмүүс миний амьдралд их гоё дурсамжтай, дотно хүмүүс байдаг. Чөлөөт цагаараа ном унших, шүлэг зохиох, зураг будах дуртай. Одоохондоо гэхдээ чөлөөт цаг бараг гарч өгөхгүй байна.
Өсвөр үед барилддаг байхдаа самбо бөхийн өсвөрийн дэлхийн аварга болж байсан. 2017 онд жюү жицү про дэлхийн аваргад хөх бүсэнд 8 барилдаж, хүрэл медаль хүртсэн. 2022 онд Бахрейнд болсон Азийн аваргаар жюү жицүгийн файтинг төрөлд түрүүлж, нева-за төрөлд мөнгөн медаль хүртсэн.
Харри Поттер, Үнсгэлжин, Шаргал үст гэх мэт өсвөр насандаа анх үзэж байсан кинонуудад дуртай. Эдгээр кинонуудыг үзэхээр яагаад ч юм аз жаргалтай болдог. Бусад кинонуудаас эдгээр кинонуудыг үзэхээрээ авдаг шиг тийм гүнзгий мэдрэмжүүдийг авч чаддаггүй. Ер нь шантралгүй мөрөөдөлдөө хүрдэг гэгээлэг гэр бүлээрээ үздэг кинонуудад дуртай.
Сэтгэлээр унасан үедээ юм бичих дуртай. Юу ч хамаагүй дэвтэр дээрээ бичих дуртай, юунаас болж сэтгэлээр унасан талаараа бичдэг, дуу тавиад чанга дуулдаг, мөн маш их бэлтгэл хийж тайвширдаг.