MSports logo
Өмнөговь Шанх Транс баг цувралыг тэнцүүлж 2:2 харьцаатай боллоо
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 24

  • Өмнөговь Шанх Транс баг цувралыг тэнцүүлж 2:2 харьцаатай боллоо

    Волейболын Үндэсний дээд лигийн шигшээ тоглолт Натур Мед Толун, Өмнгөговь Шанх Транс багуудын ширүүн өрсөлдөөн дунд өрнөж байна. 2023-2024 оны шигшээ тоглолтын эхний хоёр хожлыг Натур Мед Толун авч, итгэл төгс тэргүүлж байсан бол сүүлийн хоёр тоглолтод Шанх Транс клубынхан илүү эрчтэй, илүү сэтгэлзүйтэй байж дараалан ялалт байгууллаа. Улмаар аваргын шийдвэрлэх тав дахь тоглолт гарахаар болсон ба энэ Пүрэв гарагт Степпе Аренад явагдана.

     

    Өмнөговь Шанх Транс баг цувралыг тэнцүүлж 2:2 харьцаатай боллоо

    Волейболын дээд лиг 2019 онд эргэн сэргэснээс хойш анх удаа эрэгтэйчүүдийн аваргын төлөөх цуврал 5 дахь тоглолтоор шийдэгдэхээр болсон анхны өрсөлдөөнтэй цуврал болж байна. 2019 онд Хасу 3:1 Алтайн Барс 2021 он Натур Мед 3:1 Хасу 2022 он Баянхонгор 3:0 Хасу зэрэг дөрвөн тоглолтууд шийдэгдэж байсан бол энэ жил Натур Мед 2:2 Шанх Транс багууд тэнцэж цуврал гал гарсан нэг тоглолтоор шийдэгдэх үлдлээ. 

    Шанх Транс баг өнөөдрийн тоглолтод 3:0-ээр хожил байгуулсан буюу 25-21, 25-22, 25-22-оор гурван сет илүүрхлээ. Тоглолтын шилдэг тоглогчоор Б.Батсуурь тодорсон ба 22 оноо, 21 довтолгоо, 1 давуулалтаар оноо авсан байна.