MSports logo
ОУХМ Э.Дэлгэрмаа эхний шатанд хүндхэн учраа буюу өмнөх олимпын хүрэл, 2021 оны Дэлхийн аварга, Киргизстан улсын бөх Мээрим Жуманазаровад харамсалтайгаар ялагдал хүлээлээ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 5

  • ОУХМ Э.Дэлгэрмаа эхний шатанд хүндхэн учраа буюу өмнөх олимпын хүрэл, 2021 оны Дэлхийн аварга, Киргизстан улсын бөх Мээрим Жуманазаровад харамсалтайгаар ялагдал хүлээлээ

    Өнөөдөр Парис-2024 олимпын чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. Манай чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдлөө. Тэрбээр эхний учраандаа Киргизстан улсын тамирчин өмнөх олипмын хүрэл медальт, 2021 оны Дэлхийн аварга Киргизстан улсын тамирчин Мээрим Жуманазаров учраа таарав. Эхний үед 3-0 харьцаатай тэргүүлж эхэлсэн ч хоёрдугаар үеийн эхлэлд гэнэ алдаж, 8 оноо алдсанаар үндсэн цагт 8-3 харьцаатай ялагдал хүлээлээ. Одоо түүний цаашид өрсөлдөх эрх Мээрим Жуманазаровгаас хамаарна. Түүний дараагийн өрсөлдөгч 23 настай Японы тамирчин 2022, 2023 оны Дэлхийн хошой аварга Нонока Озака.


    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover