MSports logo
Өнөөдөр чөлөөт бөхийн 68кг жинд Э. Дэлгэрмаа салхийг хагалж барилдана
  • Н
    Нанва

    8 сарын 5

  • Өнөөдөр чөлөөт бөхийн 68кг жинд Э. Дэлгэрмаа салхийг хагалж барилдана

    Өнөөдөр Парис-2024 олимпын чөлөөт бөхийн тэмцээн эхэлж байна. Манай улсын шигшээ багаас өнөөдөр салхийг хагалж эмэгтэйчүүдийн -68кг жинд "Хүч" спорт хорооны тамирчин Энхсайханы Дэлгэрмаа барилдах бөгөөд тус жингийн төрөлд нийт 16 тамирчин өрсөлдөнө.

    Манай тамирчин эхний даваанд Киргиз улсын тамирчин Мээрим Жуманазароватай учраа таарчээ.

    Мээрим Жуманазаров нь Токио-2020 олимпын хүрэл медальтай, 2021 онд Норвегийн Осло хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэн тамирчин юм.