АНУ-ын хөнгөн атлетикийн гүйлтийн тамирчин Ноа Лайлс олимпын эрэгтэйчүүдийн ойрын 100 метрийн зайд алтан медаль хүртлээ.
Ням гарагийн орой "Стад де Франс" цэнгэлдэх хүрээлэнд болсон тэмцээнд Ноа Лайлс 9.79 (0.178) секунд гүйж, хувийн дээд амжилтаа үзүүлж, олимпын анхны алтан медалиа авчээ.
Харин Ямайкын тамирчин Кишан Томпсон түрүүлэхэд ердөө секундын таван мянганы хурдаар дутаж 9.79 (0.176) секундээр мөнгөн медаль авсан бол АНУ-ын тамирчин Фред Керли 9.81 секундээр хүрэл медаль хүртжээ.
Ноа Лайлсын 200 м-ийн 19.31 секундын хувийн дээд амжилт нь Америкийн дээд амжилт бөгөөд бүх цаг үеийн хамгийн хурдан гүйлтийн тамирчны жагсаалтын гуравдугаарт бичигдэж байна.