MSports logo
Парис 2024: Хөнгөн атлетикийн аваргууд тодорсоор
  • Н
    Нанва

    8 сарын 5

  • Парис 2024: Хөнгөн атлетикийн аваргууд тодорсоор

    Парис-2024 олимпын наадам 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хөнгөн атлетикийн тэмцээний дөрөв дэх өдөр үргэлжилж байгаа ба тус төрөлд одоогийн байдлаар алтан медаль авсан нийт тамирчдаас онцлон хүргэж байна.

    Эмэгтэйчүүдийн ойрын зайн гүйлтийн 100м-ийн төрөлд Сент-Люси улсын тамирчин Жулиен Альфред 10.72 оноогоор цэвэр ялж олимпын анхны алтан медалиа авсан байна. 23 настай залуу тамирчин маань 2024 оны заалны дэлхийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний 60 метрийн зайд алтан медаль хүртэж NCAA-ийн түүхэнд 60 метрийн зайд долоон секундын саадыг давсан анхны эмэгтэй болжээ.

    Парис 2024: Хөнгөн атлетикийн аваргууд тодорсоор

    Жошуа Чептегей нь Парис-2024 олимпын эрэгтэйчүүдийн гүйлтийн финалд 10,000 метрийн олимпын дээд амжилтыг тогтоожээ. 28 настай тэрээр одоогийн байдлаар 5000 метр, 10,000 метрийн гүйлтийн дэлхийн дээд амжилтын эзэн бөгөөд 15 километрийн зайд 41:05 минутын амжилтаар эрэгтэйчүүдийн холын зайны гүйлтийн дэлхийн шилдгүүдийг тэргүүлж байна.

    Парис 2024: Хөнгөн атлетикийн аваргууд тодорсоор

    Олимпын эмэгтэйчүүдийн өндрийн харайлтын финалын шатанд Украины тамирчин Ярослава Махучих түрүүлжээ.

    22 настай Ярослава Махучих нь өмнө нь Токио-2020 олимпод уг төрлөөр өрсөлдөж хүрэл медаль хүртсэн удаатай. Тэрээр Парис-2024 олимпод 2.10м-ийн үсрэлт хийснээр дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.

    Парис 2024: Хөнгөн атлетикийн аваргууд тодорсоор

    Гимнастикийн эрэгтэй төрөлд 21 настай Японы гимнастикч Шинносүкэ Ока 14.533 оноотойгоор алтан медаль хүртжээ. Тэрээр 2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний параллель болон хэвтээ шахалтын төрөлд мөнгөн медаль хүртсэн залуу тамирчин юм.

    Парис 2024: Хөнгөн атлетикийн аваргууд тодорсоор