MSports logo
МУГТ Ц. Раднаа мастеруудын ДАШТ-ээс зургаан алтан медалийг эх орондоо авчирлаа
  • Н
    Нанва

    8 сарын 26

  • МУГТ Ц. Раднаа мастеруудын ДАШТ-ээс зургаан алтан медалийг эх орондоо авчирлаа

    Швед улсын Готенбург хотод "Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2024" болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Монгол улсаас 90-95 насны ангилалд 90 настай МУГТ Ц. Раднаа оролцож 100 метр, 800 метрт түрүүлэн хос алтан медалийн эзэн болж байсан билээ. Тэгвэл тус тэмцээнд дахин дөрвөн төрөлд буюу 200, 400, 1500 метрийн гүйлтэд тус тус уралдаж алтан медаль, гурвын харайлтад мөн тэргүүн байрыг эзэлжээ. Ингэснээр тус тэмцээнд нийт зургаан төрөлд өрсөлдөж түрүүлэн зургаан алтан медалийн эзэн боллоо. Тэрээр эх орондоо 8-р сарын 27нд ирэх аж.

    100м - алтан медаль

    200м - алтан медаль

    400м - алтан медаль

    800м - алтан медаль

    1500м - алтан медаль

    Гурвын харайлт- алтан медаль


    Сануулахад 2019 онд 85 настайдаа Бүгд Найрамдах Польш Улсад болсон хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван алтан медаль хүртэж, нэг дээд амжилт тогтоосон анхны Монгол хүн болсон. Түүнээс хойш Ази тивийн хэмжээнд зохиогдсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах болон мастеруудын тэмцээнд удаа дараа оролцож, алт, мөнгөн медаль хүртэж, нийт 17 дээд амжилтын эзэн болсон гавьяат тамирчин юм.

    cover
    cover
    cover
    cover