MSports logo
Мануэль Нойер шигшээ багаасаа зодог тайллаа
  • Н
    Нанва

    8 сарын 23

  • Мануэль Нойер шигшээ багаасаа зодог тайллаа

    Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер шигшээ багаасаа зодог тайлж буйгаа зарлалаа. Өдгөө 38 настай тэрээр 2009 онд Арабын Нэгдсэн Эмират улсын эсрэг анхны тоглолтоо хийж, шигшээ багийнхаа төлөө 15 жилийн карьертаа 124 тоглолт хийсэн нь түүнийг бүх цаг үеийн жагсаалтын 5-рт бичүүлж байгаа юм. Мануэль Нойер Германы төлөөх сүүлийн тоглолтоо өнгөрсөн сард хийсэн бөгөөд Евро 2024 оны шөвгийн наймд Испанийн багт хожигджээ. Мөн 2018 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө шигшээ багийн ахлагчаар сонгогдсон бөгөөд энэ оны эхээр Илкай Гүндоганаар солигдох хүртэл үүрэг гүйцэтгэсэн.

    Нойер инстаграм хуудсандаа "Энэ тийм ч амар шийдвэр биш байсан гэдгийг намайг мэддэг хүн бүр мэдэж байгаа. 2014 оны дэлхийн аваргын тэмцээнд Аргентиныг Маракана цэнгэлдэхэд хожсон нь Германы өмсгөлтэй хийсэн тоглолтын хамгийн сайхан мөч. Мөн хүнд бэртлээ эдгээж, Германы шигшээ багийн талбайд Еврогийн талбайд тоглох нь хамгийн том алдар байсан. Сайн ч, муу ч үед тусалж дэмжсэн DFB, ажилтнууд, багийн найзууд болон хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа." гэжээ.

    Нойер нь хэдий Герман улсын шигшээ багаас зодог тайлж байгаа ч өнгөрсөн жил Байерн клубтэй шинэ гэрээ байгуулан 2025 он хүртэл клубын карьераа үргэлжлүүлэх юм.