Олимпын наадамд оролцохоор сонгогдох нь тамирчдын хувьд хамгийн өндөр амжилт бөгөөд тэдний ихэнх нь олимпын бөгжний (цагариг) шивээсийг хийлгэн олимпод оролцсон цаг мөчөө үүрд дурсахыг хүсдэг. Гэвч энэ нь паралимпод оролцох тамирчдын хувьд хэцүү аж. Учир нь олимпын бөгжний шивээс нь тэднийг олимпоос хасагдахад хүргэж болзошгүй юм.
Олон улсын паралимпын хороо (IPC) нь Олон улсын олимпын хорооноос (ОУОХ) тусдаа байгууллага боловч хоёулаа тамирчдад "биеийн сурталчилгаа" хийхийг хориглосон дүрэмтэй байдаг (сурталчилгааны бусад олон дүрэм байдаг бөгөөд тодорхой хэмжээсүүд байдаг). Жишээ нь тухайн тамирчин Парис-2024 олимпын наадамд олимпын цагаригийн шивээстэй орж байвал ОУОХ-ны дүрмийн дагуу энэ нь зүгээр юм. Учир нь тухайн бөгжний шивээс нь ОУОХ-ны брэндийг "сурталчилж" байдаг. Харин тамирчин хоол тэжээлийн болон бусад ивээн тэтгэгчийн шивээстэй бол тэмцээний үеэр үүнийг далдлах шаардлагатай болдог буюу хориотой гэсэн үг.