"Улаанбаатар явган алхалтын олон улсын фестиваль 2024" өнөөдөр эхэлж байна. Тус фестиваль нь 8-р сарын 23-наас 8-р сарын 25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд АНУ, Англи, Герман, Япон, ОХУ, БНСУ, Тайвань, Филиппин, Чех, Австрали, Казахстан зэрэг улсын 120 гаруй явган алхагч оролцох байгаа юм. Мөн манай улсаас 400 гаруй явган алхагч оролцохоор бүртгүүлжээ.
Явган алхалтын маршрут:
- 8-р сарын 23-ны өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Өгөөмрийн ам, “Монгол оллэ” 3-р маршрут
- 8-р сарын 24-ний өдөр Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Чингис уул, “Монгол оллэ” 2-р маршрут
- 8-р сарын 25-ны өдөр Улаанбаатар хот доторх алхалт буюу Д.Сүхбаатарын талбайгаас Скай ресорт цанын бааз
Facebook: Монголын явган алхалтын холбоо