MSports logo
Майк Мускала, Данило Галинари нарыг Марвин Багли, Исаиа Ливерс нараар солилоо
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 15

  • Майк Мускала, Данило Галинари нарыг Марвин Багли, Исаиа Ливерс нараар солилоо

    Дорнод бүсийн сүүл мушгиж буй Детройт Пистонс, Вашингтон Визардс багууд дөрвөн тоглогч оролцуулсан солилцлоо хийлээ. Тэд нийлээд улиралд 10 хожил 67 хожигдолтой явна. ESPN-ийн Адриан Вожнаровскигийн мэдээлснээр Детройт Пистонс баг Майк Мускала, Данило Галлинари нарыг авч, оронд нь Марвин Багли, Исаиа Ливерс болон хоёрдугаар тойргийн хоёр эрхийг Визардруу солилцсон гэнэ. 

    Детройт Пистонс энэ улирлыг түүхэндээ хамгийн муу амжилттайгаар эхлүүлсэн. Тэд дорнодод 3-36 гэсэн үзүүлэлттэй байгаа ба 28 дараалсан хожигдол амсаж сөрөг амжилтын эзэд болцгоосон. 2023-24 оны улиралд талдаа орж тэдэнд 43 тоглолт үлдээд байна. Одооо Галлинари, Мускала зэрэг ахмад туршлагатай тоглогчдыг нэмсэн ба Пистонсын алсын зайн шидэлтийн хувь өсөх боломжтой. Вашингтон Визардс эсрэгээрээ залуу тоглогчдоор багаа бүрдүүлэх боломжтой болж байна. Драфтын хоёр дахь сонголтоор элссэн Марвин Багли, 20 минутад 5 оноо дунджилж байсан Ливерс нар сэлгээ болон гараанаас туслалцаа үзүүлж магадгүй юм. 

    Дээрх солилцоо аль нэг багийг мэдэгдэхүйц өөрчлөхгүй ч хоёр баг өмнөхөөсөө илүү сайн амжилт үзүүлэх боломжтой. Пистонс Баглигийн 12.5 сая долларын цалингаас салж байгаа бол Визардс ирээдүйн солилцоондоо ашиглаж болох тойргийн хоёр сонголттой боллоо.