MSports logo
Монголын волейболын спортын анхны лeгионeр тамирчин Г.Хандсүрэн Спортын мастер цол хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 1

  • Монголын волейболын спортын анхны лeгионeр тамирчин Г.Хандсүрэн Спортын мастер цол хүртлээ

    Монголын эмэгтэй волейболын шилдэг тамирчдын нэг МУГТ Б.Гантогтохын охин Г.Хандсүрэн спортын мастер цол хүртлээ. Өмнөх улирал волейболын Үндэсний дээд лигийг “Буруу мэдүүлэг өгсөн” гэх асуудлаар өнжөөд байсан Г.Хандсүрэн “Хобби Кап” клубүүдийн аварга шалгаруулах тэмцээнд “Хашхан” багийн хамтаар эргэн талбайд гараад байсан билээ. Тэрбээр өмнө нь Үндэсний дээд лигт 2021-2022 оны улиралд “Улаанбаатар Финикс” багийн хамтаар мөнгөн медаль хүртэж байсан. Мөн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан чадварлаг тоглогчдын нэг бөгөөд “Голын хаагч”-ын байрлалд тоглодог билээ. 

     

    Монголын волейболын спортын анхны лeгионeр тамирчин Г.Хандсүрэн Спортын мастер цол хүртлээ

    Өчигдөр болсон "Хобби Кап"-ын шигшээ тоглолтод “Хашхан” багийн хамтаар мөнгөн медаль хүртэв. Мөн “Шилдэг голын хаагч” шагналыг хүртэж, удаан тоглоогүй цангаагаа тайлах шиг болж ээ. Өнгөрсөн хугацаанд Волейболын үндэсний дээд лигтээ ямар нэгэн асуудалгүй тоглосон бол Спортын мастер цолоор аль хэдийн энгэрээ цоолох байсан хэмээн олон волейбол сонирхогчид сэтгэгдэл үлдээсэн байна. 

    Монголын волейболын спортын анхны лeгионeр тамирчин Г.Хандсүрэн Спортын мастер цол хүртлээ

    Харин Спортын мастер Г.Хандсүрэнгийн хувьд “Волейболын спортод хөл тавих шийдвэрт хүргэсэн ОУХМ Гавьяат багш Д. Солонго, С. Гансүх багш нартаа маш их баярлалаа. Спортод өлсгөлөн зан амжилтад хүргэдэг. Бэлтгэлээ сайн хийцгээж ур чадвараа ахиулцгаая гэж залуу тамирчдадаа уриалж байна. Хэтэрхий хүнд бэртэл гэмтэлгүй тэмцээнээ амжилттай оролцсон тамирчдадаа баяр хүргэе. “Хобби Кап” тэмцээний зохион байгуулалтын багт маш том баяр хүргэе” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. 

    Монголын волейболын спортын анхны лeгионeр тамирчин Г.Хандсүрэн Спортын мастер цол хүртлээ