1995 оны 10-р сарын 14нд Улаанбаатар хотод төрсөн. Хүүхэд насаа төмөр зам, зурагт, хөдөө эмээ өвөө дээрээ зэрэг олон газар өнгөрүүлсэн.
Брейк бүжгийн спортоор 2011 оноос хойш бүжиглэж эхэлсэн. Тасралтгүй 12 жил хичээллэж байна.
Анх нэг хүн толгой, далан дээрээ эргэж байгааг нь хараад нүдэндээ итгэлгүй энэ хүн юу хийгээд байна аа гээд сонирхож эхэлсэн. Кино, клипэнд дээр гарч байгаа сонин, этгээд хөдөлгөөнүүдийг хараад дагаж, бүжиглэх сонирхолтой болсон.
Брейк бүжиг спортын төрөл болохоор хүмүүс ч гэлтгүй манайхан ч бас анх их гайхсан. Нэг талаараа шинэ залуу бүжигчдэд том боломж болж байна. Манай улсад зөвхөн бүжгээр дагнаж явахад хүнд байдаг бол одоо илүү хөгжиж чадвал спортын төрлөөрөө олон улстай өрсөлдөж цаашлаад Олимпод оролцох боломжтой болсон.
Бүжиглэхээс гадна Дота2 тоглох дуртай сүүлийн үед Айрсофт буюу буудлагын спортоор хичээллэх сонирхолтой болсон. Ирэх жилээс илүү их хөгжүүлнэ ээ.
Дуртай дүрүүд гэвэл Солонгосын “All In” цувралын гол дүрийн эрэгтэй эмэгтэй хоёр. Энэ цувралыг өнгөрсөн жил бүтэн өдрийн дотор үзэж дуусгасан. Тэгэхэд тэр хоёрын дүр сэтгэлээс гарч өгөхгүй маргааш нь шаналж байсан. Өөр миний хамгийн дуртай дүр гэвэл Бэтмэн. Shutter Island, Fight Club, Inception зэрэг төгсгөлдөө зангилаа нь тайлагддаг кинонд дуртай.
Хүнд гай болохгүй, илүү юманд шунахгүй, хүнээрээ байх гэж их хичээдэг.
Миний хувьд арай туршлага ихтэй, багийнхнаасаа ахмад, олон тэмцээнд орсон туршлагатай болохоор тайзан дээр болон бэлтгэл дээр хөдөлгөөн нэмэх, шинэчлэх зүйлүүд дээр зөвлөгөө өгдөг. Хамтлагийн уур амьсгал доошлох, сэтгэл санаагаар унах үед хамт алхах, ярилцах зэргээр нэг нэгнээ дэмждэг.
Энэ спортыг сонгоход нөлөөлсөн эрхмүүд гэвэл ах нар байгаа мөн Bboy Junior гээд залууг анх хоёр гар дээрээ тогтоод хөлөө газарт хүргэлгүй суниалтын хэлбэртэй тогтож байхыг хараад хүн ингэж болдог юм уу гээд шоконд орж байсан. Энэ хүн шиг больё гэсэн бодол шууд орж ирсэн. Bboy Lilu гээд галзуу характертай, эрч хүчтэй, гоё хувцаслалттай бүжигчин байдаг. Түүний кет, шилэн урт оймс, богино өмдтэй бүжиглэхийг нь хараад ижилхэн хувцасладаг байсан. Бүр түүнийг дуурайж үсээ хүртэл хусаж байсан удаатай.
10 жилийн хүүхдүүдийг завсарлагааны юм уу чөлөөт цагаар нь брейк бүжгийг сургалт маягаар оруулж өгвөл зүгээр санагддаг. Брейк бүжиг нь маш сайн дасгал болж өгдөг. Бүжиг дээрээс нь атлетик чадвар хөгжүүлдэг учраас аль аль талийг нь хөгжүүлэх боломжтой.