Хамтрагч байгууллага
2001 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл дөрвүүлээ. Аав, ээж, дүүгийн хамт амьдардаг.
Хамтрагч байгууллага
2012 оноос буюу 11 настайгаасаа усанд сэлэлтийн спортоор хичээллэж эхэлсэн.
Хамтрагч байгууллага
Гэмтэл, бэртэл багатай мөн эмэгтэй хүүхэд хичээллэхэд тохиромжтой гоё спорт учраас усанд сэлэлтийн спортыг сонгосон.
Хамтрагч байгууллага
Чөлөөт цагаараа К-Драма, аниме их үздэг. Бас уран сайхны мелодрама кинонууд үзэх дуртай. Зураг зурах сонирхолтой ч сайн чаддаггүй болохоор бараг л зурдаггүй.
Хамтрагч байгууллага
2024 оны Парисын олимп эрхээ авч орох зорилготой бэлтгэлээ хийж байгаа. Олимпын дараа хичээлээ үргэлжлүүлэн үзэх төлөвлөгөөтэй байгаа. Тэр хүртэл Олимпын наадам хамгийн том зорилго байна даа.
Хамтрагч байгууллага
Гадаадаас Монгол руу, тэр тусмаа интернэт сүлжээгүй газарт байгаа тэдэнтэйгээ яаж холбогдох вэ? 😉 LIME апп-аараа дэлхийн хаанаас ч Монгол дугаар руу нь шууд залгах, мессеж бичих боломжтой. Дугаарын үнэ 3,000₮-с эхэлнэ. Яриа, мессежийн тариф: - Бусад сүлжээнд яриа 40 нэгж, мессеж 15 нэгж. - LIME 72 хэрэглэгч хооронд яриа, мессеж ҮНЭГҮЙ. 🇲🇳 LIME - Дэлхийн Монголчууддаа зориулав
Хамтрагч байгууллага
Одоо байгаа сэтгэлзүй, спортын бэлтгэлээрээ эргээд нэг тэмцээнд оролцох боломж олдвол 16 оны Токиогийн олимпод очих байсан байх.
Хамтрагч байгууллага
Хамгийн дуртай кино болон гол дүрүүд гэвэл Гоблин цувралын Euntak, Хайчин гарт Эдвард киноны Эдвард, Хүндийн өргөлтийн дагина Ким Бок Жүү нар.
Хамтрагч байгууллага
Найз залуу одоогоор байхгүй. Эрэгтэй хүний өндөр, хөгжилтэй зан, аливаа зүйлд цаг баримтлах зэргийг нь хардаг.
Хамтрагч байгууллага
Усан спортоос Унгарын тамирчин Katinka Hosszu-г хүндэлж, шүтдэг. Усан спортын түүхэнд бичигдэх агуу амжилтуудын эзэн. Одоо ээж болсон байгаа ч албан ёсоор зодог тайлаагүй болохоор эргээд эх спортдоо эргэн ирээсэй гэж их хүсэж байна.
Хамтрагч байгууллага
Усанд спортоор хичээллэж байгаа дүү нартаа хандаж хэлэхэд “Хийж байгаа зүйлээ хүчээр биш дурлаж хийгээрэй. Өөрийнхөө зорилго мөрөөдлийг дагах хэрэгтэй. Цагтай өрсөлддөг спорт тул бэлтгэлийнхээ цаг мөч бүрийг ашигтай өнгөрүүлж, амрах цаг, өөрийгөө тайвшруулах цагийг ч бас гаргадаг байх хэрэгтэй”
Хамтрагч байгууллага
Азийн наадамд усан сэлэлтийн спортын түүхийг шинэчилж шигшээ шатанд уралдсан сэтгэгдэл: Анх удаа Монгол улсаас усанд сэлэлтийн ганцаарчилсан төрөлд шигшээд уралдаанд шалгарсандаа маш их баяртай байгаа. Тайландад хамт бэлгэл хийдэг найз, дүү нар мөн багш маань их бахархсан. Сэтгэгдэл маш өндөр байгаа. Илүү их урам эрч хүч аваад олимподоо бэлтгэх болно.