Улаанбаатар хотод 2002.07.24-нд төрсөн. Бага насаа Дархан хотод өнгөрүүлсэн ба хүүхэд байхдаа хөдөлгөөнтэй, сахилгагүй хүүхэд байлаа.
11 настайгаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Ойр дотнынхон маань сагсан бөмбөгт их сонирхолтой хүмүүс. Аав, авга эгч хоёр маань зөвхөн надад зориулж сагсны талбай барьж өгсөн нь намайг энэ спортод дуртай болгосон.
Инээдмийн кино болоод, Кдрама үзэх дуртай. Хамгийн дуртай кино гэвэл Moon Lovers
U23 залуучуудын шигшээ багийн тамирчин, Оюутны дэлхийн аваргын хүрэл медаль, Азийн наадмын мөнгөн медалийг саяхан хүртлээ.
Чөлөөт цагаа ихэвчлэн гэр бүлтэйгээ болон найзуудтайгаа хөгжилдөж өнгөрөөх дуртай. Мөн биллиард, хөзөр хоёр их сайн тоглодог гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх.
Үндэсний дээд лигийн аварга баг гэдгээ дахин батлахын төлөө хичээнэ. Ирээдүйд Монгол улсынхаа нэрийг улам өндөрт өргөсөн сайн тамирчин болох зорилготой.
Манай багийн эгч нар, гэр бүлийнхэн, багш дасгалжуулагч, найз нөхөд, их сургуулийн багш нар, АСL хагалгаанд орсны дараа эдгээх гэж 2 жил болсон Эба ах бүгд миний амьдралд, сагсан бөмбөг тоглоход маань тусалж дэмжсэн. Бүгдэд нь баярлалаа 😊
Бага наснаасаа одоог хүртэл Стефен Көрри-ийн тоглолтыг үзэж залалтыг нь туршиж, дуурайх гэж хичээдэг. 7 номерыг сонгосон маань Кармело Энтонитой холбоотой. Одоо Лука Дончичийг үзэж, дэмжих дуртай болсон.
Найз залуу одоохондоо байхгүй. Эрэгтэй хүний цэвэрхэн хувцаслалт, хүмүүстэй ярьж байгаа хандлага, хэр мэдрэмжтэй вэ зэргийг нь хардаг.
Азийн наадмын мөнгө медалийн болзол хангах үеийн сүүлийн мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй байна. Ямартай ч медаль авах зорилготой очиж түүндээ ч хүрж чадсандаа сэтгэл их өндөр байна. Сүүлийн самбарын хувьд урьд өдөр нь чатаар Б.Хулан эгч “Эгчийн дүү хоёр дахь боломжийн төлөө сайн яваад багийнханд нь юу дутагдаж байна тэрийг нь л хийгээрэй” гэж зөвлөсөн. Чөлөөт шидэлт хийхийн өмнө шууд минутын амралт авсан ба багийнхан маань “Тайван байгаарай чи чадна” гэж хэлсэн. Дасгалжуулагч нар бэлтгэл дээр тайван нямбай шидээрэй гэж зөвлөсөн болохоор 2, 3 залж байгаад их тайван өөртөө итгэлтэй шидсэн. Сүүлд нь хувцас солих өрөөндөө ороод юу болоод өнгөрчихвөө гээд гар хөл салгалаад нэлээн сандарсан даа.