1999 онд Улаанбаатар хотод төрсөн. Хүүхэд насаа 1-р хороололд өнгөрүүлж сахилгагүй хүүхэд байсан даа.
ПС тоглоомын газар ах нарын тоглохыг их харж, Дота 1 тоглодог байсан. 2013 онд Дота2 болон шинэчлэгдэхэд ахын хаягаас тоглож үзээд энэ спортод дурласан. 2014 онд өөртөө хаяг нээж түүнээс хойш тасралтгүй хичээллэж байна.
Одоо IHC Esports багт position 3 буюу Offlane байрлал дээр тоглодог.
ИСпортын давуу тал гэвэл бусад спорттой харьцуулахад биеийн контакт үүсэхгүй, бэртэхгүй. Оюуны спорт гэдэг утгаараа явдаг. Байнга хөгжих, сайжрах шаардлагатай байдаг.
Хэрвээ Дота2-ын тамирчин болоогүй бол компьютертой ойрхон IT-ын салбарт хүч үзэх байсан байх. Ямартай ч компьютераасаа салахгүй л явж байгаа.
Хөлбөмбөгт их дуртай, амьдаараа тоглож чадахгүй ч гэсэн хөлбөмбөгийн гадаадын дээд лигүүдийн тоглолтыг үздэг.
Ойрын зорилго гэвэл улсаа төлөөлөөд чамлахааргүй амжилттай оролцлоо. Одоо IHC Esports багаа төлөөлөн олон Major тэмцээнүүд болон хамгийн том тэмцээн болох The International-д оролцох зорилготой байгаа.
Азийн наадамд том тоглогчдын эсрэг том тэмцээнд оролцлоо. Анх удаа улсаа төлөөлөөд Азийн аваргад орж үзээд бүр мөнгөн медальд хүрсэндээ сэтгэгдэл хангалуун байна. Гэр бүлийнхэн болон ойр дотнын хүмүүс маш сайхнаар хүлээж авсан. Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.
Өдөр тутамдаа дота их тоглодог болохоор биеийн хөдөлгөөн их удаан болсон байх. Өдөрт бэлтгэлээ формтой байлгахын тулд чанартай олон тоглолт хийхийг зорьдог. Эрүүл хооллохыг их хичээдэг. Учир нь биеийн хөдөлгөөний дасгал, фитнес гэх мэт зүйлд явах цаг олддоггүй учир хооллолтоо зөв, эрүүл байлгахыг боддог.
Шүтдэг тамирчин гэвэл хуучин Na’vi ийн тоглогч Dendi байна. Одоо ч тоглож байгаа байх. Анх offlaner байрлалаасаа өмнө ижилхэн голд тоглодог байсан болохоор тоглолтыг нь үзэж суралцах зүйл байна уу харж, дэмждэг байсан.