MSports logo
Маrch Madness-аар галзуу тоглолтоо толилуулсан Жак Голке
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 22

  • Маrch Madness-аар галзуу тоглолтоо толилуулсан Жак Голке

     АНУ-ын коллежийн сагсан бөмбөг буюу NCAA-ийн March Madness эхэлснээр олон сонирхолтой тоглолтууд өрнөж байна. Өнөөдөр болсон Кэнтаки, Оакландын тоглолт хамгийн шуугиантай тоглолтоор тодорлоо. Учир нь бүсийнхээ 3-р байраар шалгарсан домогт Кентакигийн шигшээ багийг 14-р байраар шалгарсан Оакландын залуус 80-76 харьцаатайгаар буулган авсан байна. 

    Өнөөдрийн тоглолтын баатар нь Жак Голке хэмээх залуу байлаа. Тэрбээр 32 оноо авахдаа 10 удаа алсын зайнаас амжилттай довтолсон байна. NCAA-ийн тоглгочид March Madness-т өөрсдийгөө батлан харуулж, цаашлаад NBA-ийн судлаачдын хараанд өртөх зорилготой байдаг. Тэгвэл өнөөдөр тэр үүд хаалга Жак Голке хэмээх залууд нээгдлээ. 

    Маrch Madness-аар галзуу тоглолтоо толилуулсан Жак Голке

    Голке 10 удаа 3 онооны шидэлт хийсэн нь NCAA-ийн 1990 онд LMU багийн Жефф Фрайерын тогтоосон бүх цаг үеийн нэг тоглолтод амжилттай болгосон амжилтаас нэгээр дутсан байна. Тэрбээр тоглолтын дараа сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Би 11 шидээд 10-ыг нь оруулсан ч нэгийг нь алдахад уур минь хүрдэг” хэмээн хэлжээ.

    Тоглолтын бичлэг: 

    Түүнийг нэр одоогоор NBA драфтын эхний 50 сонголтод багтаагүй талаар асуухад: "Мэдээжийн хэрэг, манай баг бүх талаараа доогуур үнэлэгдэж байгаа боловч тоглогчийн хувьд бид ингэж бодож болохгүй. Өөрийгөө мундаг тамирчидтай ижил түвшний авьяастай гэж бодох хэрэгтэй. Би NBA-д орохгүй байж магадгүй ч драфтын сонголтод орох байх” хэмээжээ.