MSports logo
Реал Мадрид өөрсдийн тоглогчдоо Европын аварга, Копа Америка зэрэг тэмцээнд оролцвол Парисын олимпод тоглохыг хориглов
  • Ө
    Өсөхбаяр

    3 сарын 22

  • Реал Мадрид өөрсдийн тоглогчдоо Европын аварга, Копа Америка зэрэг тэмцээнд оролцвол Парисын олимпод тоглохыг хориглов

    Испанийн эзэн хааны баг болох Реал Мадридын удирдлагууд энэ хавраас эхлэх Европын аварга, Копа Америка тэмцээнүүдэд тамирчид нь оролцсон тохиолдолд Олимпын тэмцээнд оролцохыг хориглов. Нэг үгээр тамирчид Европын аварга, Копа Америка тэмцээний аль нэгэнд оролцвол олимпын тэмцээнд тоглох эрх нь шууд хаагдана гэж ээ. Клубийн удирдлагуудын гол санаа нь гэмтэл бэртлийн эрсдэлээс сэргийлэх, амрах хугацаатай байхыг анхаарч байгаа юм. 

    Энэхүү шийдвэрийн дараа Францын U21 насны шигшээ багийн дасгалжуулагч Терри Анри: “Хэцүү байх болно гэдгийг бид мэдэж байсан. Надад тэднийг хориглосон мэйл ирснийг хараад энэ нь бидэнд хэрэгтэй зүйл гэж бодсон. Бид цаашлаад ямар амжилт үзүүлэх вэ гэдэг нь хамгийн том зорилго юм. Мэдээж зарим тоглогчдод хэцүү байгаа” гэжээ. 

    Реал Мадрид өөрсдийн тоглогчдоо Европын аварга, Копа Америка зэрэг тэмцээнд оролцвол Парисын олимпод тоглохыг хориглов

    Килиан Мбаппе энэ зун Реал Мадрид багт нэгдэх нь тодорхой болсон. Түүний эх орон болох Франц улс олимпын наадам зохиож байгаа. Мбаппе эх орноо төлөөлөн оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд багтаа гэрээгээ хийснээр дээрх хүсэл нь боломжгүй болох магадлалтайд олон хүмүүс ундууцаж байна. Гэсэн хэдий ч Францын хөлбөмбөгийн холбоо Мбаппег энэ зун Парисын наадамд оролцуулахын тулд бүх хүчээ дайчлахаар төлөвлөж байна хэмээн ерөнхийлөгч Филипп Диалло “Le Figaro” сэтгүүлд ярьжээ.