Бразилийн шигшээ багийн тоглогч асан Робиньо хүчингийн хэргээр есөн жилийн хорих ял эдлэхээр баривчлагдлаа. Тэрбээр 2013 онд Миланы шөнийн клубт Албани эмэгтэйг бүлэглэн хүчиндсэн хэргээр Италид хоёр жилийн өмнө ял сонссон юм. 40 настай Робиньог төрөлх Сантос хот дахь байрнаас нь баривчилжээ.
Робиньо хүчингийн хэргээр 9 жилийн хорих ял авлаа
Б
Бэлгүүн
3 сарын 22
Италийн засгийн газар түүнийг шилжүүлэн авч чадаагүйн улмаас Бразилд ял эдлэхээр болжээ. Лхагва гарагт Бразилийн шүүх уг шийдвэрийг хэвээр үлдээж, түүнийг гэрийн хорионд биш торны цаана хорих шийдвэр гаргажээ. Бразилийн шударга ёсны тогтолцооны шийдвэртэй арга хэмжээг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайшаажээ. Робиньог алдар нэр, бэл бэлчингийнхээ ачаар шударга ёсноос зайлсхийх вий гэж олон нийт харж байв.