MSports logo
Япон, Хойд Солонгосыг хожиж, Өмнөд Солонгос, Тайланд тэнцлээ
  • Б
    Бэлгүүн

    3 сарын 22

  • Япон, Хойд Солонгосыг хожиж, Өмнөд Солонгос, Тайланд тэнцлээ

    2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр явагдлаа. Сөүлд БНСУ-ын шигшээ баг Тайландыг хүлээн авч тоглосон бөгөөд БНСУ-ын жигүүрийн тоглогч Сон Хын Мин тоглолтын 42 дахь минутад гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан юм.

     

    Япон, Хойд Солонгосыг хожиж, Өмнөд Солонгос, Тайланд тэнцлээ

    Хоёрдугаар хагас эхлээд Тайландаас Суфанат Муеанта 61 дэх минутад гоолдож, тоглолт 1-1-ээр тэнцээгээр өндөрлөв. Дэлхийн чансааны 22-т бичигдэж буй Өмнөд Солонгос долоон оноотой хэсгээ тэргүүлж байгаа бол 101-д бичигдэж буй Тайланд дөрвөн оноотой хоёрдугаар байрт бичигдэж байна.

    Япон, Хойд Солонгосыг хожиж, Өмнөд Солонгос, Тайланд тэнцлээ

    Энэ нь Өмнөд Солонгосын шигшээ багийн хувьд энэ жил өөрийн нутагтаа хийсэн анхны олон улсын тоглолт байсан бөгөөд хоёрдугаар сард Катарт болсон Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд Иорданы багт 2:0-ээр хожигдсоноос хойшхи анхны тоглолт байлаа. Хоёр улс ирэх мягмар гарагт Бангкок хотын Ражамангала цэнгэлдэх хүрээлэнд тоглоно.  Тоглолт 21:30 цагт эхэлнэ. 

     

    Япон, Хойд Солонгосыг хожиж, Өмнөд Солонгос, Тайланд тэнцлээ

    Пүрэв гарагт Токио хотноо болсон ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод Япончууд Хойд Солонгосын багийг 1-0-ээр буулган авсан байна. Тоглолт эххоёр минутын дараа Ао Танака гоолдсоноор 1:0-ээр ялсан юм. Танака хаалгач Кан Жү Хёкийг хаалганд бөмбөгөө шигтгэж чадсан нь 2026 онд АНУ, Канад, Мексикт болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход Японыг нэг алхам ойртуулав.

    Япон, Хойд Солонгосыг хожиж, Өмнөд Солонгос, Тайланд тэнцлээ

    Азийн Хөлбөмбөгийн Холбооноос энэ сард хоёр улсын багуудын хариу тоглолтыг Пёньянд 3-р сарын 26-нд зохион байгуулна гэж JFA-д мэдээлж байсан ч ирэх долоо хоногт Хойд Солонгос Пёньян хотноо зохион байгуулагдах ёстой байсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг хүлээн авч чадахгүй болсон гэж Японы хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөс иш татан Киодо агентлаг пүрэв гарагийн орой мэдээлсэн юм. 

    Япон, Хойд Солонгосыг хожиж, Өмнөд Солонгос, Тайланд тэнцлээ