MSports logo
ПАРИС 2024 ОЛИМПООС ӨМНӨ КОНКОРД ТАЛБАЙГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАНА
  • А
    Админ

    9 сарын 15

  • ПАРИС 2024 ОЛИМПООС ӨМНӨ КОНКОРД ТАЛБАЙГ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАНА

    2024 оны Парист болох олимп, паралимпийн наадмын нээлтийн ёслолын үеэр спортын дөрвөн төрлийг зохион байгуулах Парисын Конкорд цэнгэлдэх хүрээлэнд 900,000 евро шаардлагатай томоохон засварын хөтөлбөрт хамрагдахаар болжээ.  Төлөвлөгөөний хүрээнд наадмын өмнө талбай орчмын гудамжны гэрэлтүүлгийг бүрэн солих юм байна. Наадамд зориулан барьсан хотын спортын цэцэрлэгт хүрээлэнд BMX, брейкдэнс, 3х3 сагсан бөмбөг, скейтбордингийн төрлүүдийг хийхээр төлөвлөжээ. Уг ажлын хүрээнд талбай дээр байрладаг найман хөшөөний хоёр нь болох Страсбург, Лиллийн "Гуэритүүд"-ийн засварыг хийх юм байна. Хотын даргын өв хариуцсан орлогч Карен Тайеб "Наадмын үеэр харагдах цорын ганц хоёр зүйл учраас энэ хоёрыг засах болно. Ажлын схемд талбай дээрх усан оргилууруудыг засах ажил багтсан. Цаашид талбайн ус зайлуулах шугам сүлжээний дэд бүтцийн ажил мөн явагдана. Кальцитын ордын асуудлыг шийдэхийн тулд ус цэвэршүүлэх системийг шинэчлэх ажлыг Олимпийн наадмын дараа хоёр дахь шатанд хийнэ. Бид 2024 оны хавраас өмнө хоёуланг нь хийж чадахгүй байсан" гэж хэллээ.Тус талбай нь 18-р зуунд XV Людовик хааны хөшөө болгон байгуулагдсан боловч хожим Францын хувьсгалын гол төв болсон. 1836 оноос хойш талбай дээр байсан Луксорын Египетийн обелискийн хөшөөг сэргээн засварласан байна. Уралдаанчид энэ оны эхээр болсон Тур де Франс уралдааны сүүлийн шатанд Конкорд талбайгаар мөн дайран гарсан билээ. “Плас де ла Конкорд” цэнгэлдэх хүрээлэнд болох дөрвөн спортын төрлүүдийн нэг болох “Break dance” хоёр жилийн дараа Олимпsн анхны тоглолтоо хийх болно.

    Н.Бэлгүүн