MSports logo
БОСНИЙН ХӨЛБӨМБӨГЧИД ОХУ-ТАЙ НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ХИЙХЭЭР ТОВЛОСОНЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 13

  • БОСНИЙН ХӨЛБӨМБӨГЧИД ОХУ-ТАЙ НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ХИЙХЭЭР ТОВЛОСОНЫГ ЭСЭРГҮҮЦЛЭЭ

    Оросууд арваннэгдүгээр сарын 19-нд Санкт-Петербург хотноо Босни Герцеговиныг эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтод хүлээн авахаар болсон нь Боснийн зарим тоглогчдын дургүйцлийг төрүүлжээ. Тоглолтыг Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхээс нэг өдрийн өмнө товлоод байгаа бөгөөд ДАШТ-д аль ч баг нь оролцохгүй юм. Энэ нь Оросын хөлбөмбөгийн холбооноос саяхан зарласан гурав дахь нөхөрсөг тоглолт бөгөөд 9-р сарын 25-нд Киргизстантай Бишкект, мөн арваннэгдүгээр сард Ираны эсрэг зочлон тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Босни Герцеговинагийн тоглолт нь ОХУ-ын Украинд түрэмгийлсэний улмаас ФИФА болон УЕФА-гийн тэмцээнд оролцох эрхийг нь хассанаас хойш Европын өөр улстай хийх анхны тоглолт болох юм. Оросын хөлбөмбөгийн холбоо аль ч байгууллага түдгэлзүүлээгүй байгаа бөгөөд энэ нь нөхөрсөг тоглолтыг зохион байгуулах, бусад улсууд Оростой тоглох эрх чөлөөтэй гэсэн үг юм. Гэсэн хэдий ч энэ зохицуулалт Боснийн ахлагч Эдин Жеко болон нэрт тоглогч Миралем Пянич нарын дургүйцлийг төрүүлээд байна. Жеко Боснийн “Klix” мэдээллийн сайтад "Энэ тоглолтыг тоглохыг эсэргүүцэж байна6 Холбоо миний бодлыг мэдэж байгаа. Харамсалтай нь би Босни Герцеговинатай тоглох шийдвэрийг гаргадаг хүн биш, харин гэм зэмгүй хүмүүс хохирч байхад энэ тоглолтыг хийхийг хүсэхгүй байна. Украины ард түмний хувьд хүнд хэцүү цаг үед би тэдэнтэй эв санааны нэгдэлтэй байна” гэжээ.

     
    Боснийн хэвлэлүүдийн мэдээлснээр Пьянич ахлагчийнхаа үгийг дагаж, "шийдвэр тийм ч сайн биш" гэж мэдэгджээ. Босни Герцеговины хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Вико Зелжкович Фуад Колпагийн хүсэлтийн дагуу 10-р сард Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг зохион байгуулж, тоглолтын талаар хэлэлцэх гэж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү зөвлөлийн хурлын дараа тоглолтыг цуцлаж магадгүй гэсэн ч таамаг байна. ОХУ-ын насанд хүрэгчдийн эрэгтэй баг хамгийн сүүлд 2021 оны арваннэгдүгээр сард Сплит хотноо Хорватын багтай тоглож, 1:0-ээр хожигдсон. Тус улс энэ оны сүүлээр Катарт болох эрэгтэйчүүдийн ДАШТ-д оролцох эрхээ хасуулж, өрсөлдөгчийнхөө эсэргүүцлийн улмаас үлдсэн тоглолтуудыг дуусгаж чадаагүй бол эмэгтэй баг Англид болох Европын аварга шалгаруулах тэмцээнээс хасагдсан юм. Спортын арбитрын шүүх өнгөрсөн долдугаар сард ОХУ-ын шигшээ баг, клубуудыг тэмцээнд оролцуулахгүй байх тухай FIFA болон UEFA-гийн шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ.