MSports logo
ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-ИЙ ДЭВЖЭЭНД ӨНӨӨДӨР МАНАЙ ТАВАН ЭРЭГТЭЙ, ХОЁР ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ЗОДОГЛОНО
  • А
    Админ

    9 сарын 14

  • ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ-ИЙ ДЭВЖЭЭНД ӨНӨӨДӨР МАНАЙ ТАВАН ЭРЭГТЭЙ, ХОЁР ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН ЗОДОГЛОНО

    Сонгомол барилдаан, Чөлөөт бөхийн ДАШТ Серби улсын Белград хотод 9 дүгээр сарын 10-ны өдөр эхэлж тав дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн барилдаанууд эрэгтэй чөлөөт бөхийн -70кг, -79кг, -86кг, -125кг жингүүдээр эхлэх бөгөөд эдгээр жингүүдэд бүгдэд нь Монголын бөхчүүд зодоглох болно.
    Монголын эрэгтэй бөхчүүдийн салхийг хагалж -70кг жинд Э.Тэмүүлэн тэгшитгэлийн барилдаанд 2020 оны Азийн аварга Азербайжаны тамирчин Ильяс Бекбулатовтой барилдана.
    -79кг жинд А.Дөлгөөн 1/16 шатанд БНАК улсын тамирчин Энди Кабеятай учраа таарчээ.

     
    ОУХМ Б.Бат-Эрдэнэ -86кг жинд Молдова улсын тамирчин Иван Ичизли тэгшитгэлийн барилдаан хийж ялсныг Азийн хошой аварга, Дэлхийн гурван удаагийн аварга, 2016, 2021 оны зуны олимпын их наадмын алт, мөнгөн медальт Иран улсын тамирчин Хассан Алиазам 1/8 шатанд хүлээж байна.
    ДАШТ-ий -125кг жинд 2021 оны Дэлхийн аваргын хүрэл, Москвагийн Гран-При тэмцээний мөнгөн медальт ОУХМ М.Лхагвагэрэл Сербийн бөх Магомедгажи Нурасулов болон Узбекстаны тамирчин Хасанбой Рахимов нарын ялсантай 1/8 шатанд барилдахаар оноолт таарсан байна.

     Эдгээр жингүүдийн тэгшитгэлийн болон эхний тойргийн барилдааны дараа эмэгтэйчүүдийн -57кг жинд ОУХМ Э.Даваачимэг Казахстан улсын тамирчин Эмма Тиссина болон Польш улсын тамирчин Анхелина Лысак нарын ялсантай  хүрэл медалийн төлөө барилдах юм. Харин -59кг жинд Б.Эрдэнэсувд дагах барилдаанд АНУ тамирчин Абигаил Элизабеттэй өрсөлдөж, дараагийн шатанд шалгарвал Дэлхийн залуучуудын аварга Японы Сакура Мотокитой хүрэл медалийн төлөө өрсөлдөнө. 

    Э.Мандалбаяр