MSports logo
САГСАН БӨМБӨГИЙН 3Х3 МОНГОЛ УЛСЫН U21 ШИГШЭЭ БАГ 17:20 МИНУТААС ЯПОНЫ БАГТАЙ ТОГЛОНО
  • А
    Админ

    9 сарын 14

  • САГСАН БӨМБӨГИЙН 3Х3 МОНГОЛ УЛСЫН U21 ШИГШЭЭ БАГ 17:20 МИНУТААС ЯПОНЫ БАГТАЙ ТОГЛОНО

    Румын улсын Констанца хотод 9 дүгээр сарын 14-16 хооронд зохиогдож байгаа 23 хүртэлх насны
    “FIBA Nations league Final 2022” тэмцээнд Монгол Улсын U21 шигшээ багийн тамирчид хэсгийн
    эхний тоглолтоо 22:20 минутад Япон улсын багтай хийх хуваарьтай байна. 2017 оноос хойш тав
    дахь жилдээ зохиогдож байгаа энэхүү тэмцээнийг Монгол улс чансаагаараа тэргүүлж байгаа
    бөгөөд Япон болон зохион байгуулагч Румын улсын багтай тэмцээний А хэсэгт багтсан билээ.
    Румын улстай хийх хэсгийн хоёрдох тоглолт 16-ны шөнө 02:00 минутад эхэлнэ. Тэмцээний эхний
    өдөр эрэгтэйчүүдийн B, D хэсгийн тоглолтууд болж дууссан бол өнөөдөр А, С хэсгийн тоглолтууд
    болно. Монголын сагсан бөмбөгийн 3х3 U21 шигшээ баг хэсгээсээ гарч чадвал

     
    тэмцээний С хэсгийн Израиль, Египет, Литва U23 шигшээ багуудын аль нэгэнтэй учраа таарах юм.
    Монгол улс “FIBA Nations League” тэмцээнд 2018 оноос хойш оролцсон ба энэ удаагийн тэмцээнд
    Монгол улсын U21 шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Аззаяа, Ч.Тэмүүлэн, Э.Энхтэмүүлэн, Г.Билгүүн
    нар нэрлэгджээ.
    Одоогийн байдлаар Франц улсын U21 “D” хэсгээ тэргүүлж “B” хэсгийн хоёроор гарсан Литва улсын
    U21 шигшээ багтай оноолт таарсан бол “В” хэсгийг тэргүүлсэн Израилын U21 шигшээ баг “D”
    хэсгээс хоёроор шалгарсан Чехийн U21 шигшээ багтай тус тус учраа таараад байна. Руанда болон
    Испани улсын шигшээ багууд хэсгээс шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн юм.